Оросын ерөнхий сайд Владимир Путин хамгийн ажил хэрэгч  Forbes сэтгүүлийн   хувилбараар дэлхийн хамгийн хүчирхэг  хүмүүсийн нэрсийн жагсаалтанд эхний хоёрт   оржээ. 2010 онд Путин энэ рейтингийн дөрөвдүгээр байранд орж байсан юм.  Рейтингийн зохиогчдын тэмдэглэснээр Путины байр суурь түүний ОХУ ын ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших бодолтой байгаа  тухайгаа нийтэд  зарласнаас хойш  бэхжисэн аж. Нэрсийн жагсаалтыг Барак Обама тэргүүлж байна.  Гурвадугаар байранд Хятадын дарга Ху Цзиньтао оржээ.  Оросын одоогийн ерөнхийлөгч Дмитрий Медведев нэрсийн жагсаалтын 59 байрыг эзэлжээ.  Forbes  сэтгүүлийн нэрсийн жагсаалтанд нийт 70 жагсчээ.    

Гэрэл зураг