Лхагва гаригт Түркийн нийслэл Стамбулд Афганистантай хөрш орнуудын болон энэ орны байдлыг яаралтай тогтвортой болгох сонирхолтой бүсийн орнуудын олон улсын бага хурал боллоо.  Хурлын төлөөлөгчид Афганистанд энх тайван, амар  амгалан байдлыг тогтоон, эдийн засгийн тогтвортой байдлыг хангахын төлөө хүчин  чармайлт тавихаа онцлон, тогтоол гаргав. Энэхүү нүнжигтэй  мэдэгдэлийн цаана  дэлхийн тэргүүлэх орнууд болон бүсийн гүрнүүдийн сөргөлдөөний бүхэл бүтэн бөөрөнхий утас нуугдаж байгаа гэдэгт Оросын стратегийн судалгааны хүрээлэнгийн шинжээч Борис Волхонский итгэлтэй байна. «Афганистаныг энх тайван, аюулгүй байдлдыг зохицуулах нь ихэнхдээ нилээд бүрхэг асуудал юм.  Эхний болон үл мэдэгдэх гол  хүчин  бол “ афганы тэгштгэлд” байгаа бөгөөд энэ нь АНУ 2014 он гэхэд өөрийн цэргээ тус улсаас гаргахад л оршиж байгаа чухал асуудал юм. АНУ-ын болон НАТО-гийн ажиллагаа нь  Осама бен Ладеныг устгаснаас өөр ямарч бодит үр дүнд хүрээгүй. Талибууд 2001 оноос  илүү хүчтэй, терроризм устаагүй төдийгүй  Зүүн Африкаас аваад Зүүн-Өмнөд Ази хүртэл тархсаар байна. Мансууруулах бодисийн үйлдвэрлэлийн тухай ярихын ч хэрэггүй. Энэ нь сэргэн мандсан төдийгүй, 1990 оны эцсээр талибууд түүний үлйдвэрлэлтийг  зогсооход эрс багассан, гэтэл одоо талибын өмнөх үеэс нэмэгдээд байгаа аж» гэж Борис Волхонский хэллээ.

         АНУ өөрийн нэр хүндийг энэ бүс нутагт унагахыг огтхон ч хүсэхгүй байгаа. Ялангуяа, Америк, Израиль, Британий  Иранд цохилт өгөх бололцоотой тухай их яригдах болсон одоо үед.  Тэгэхлээр Афганистанаас цэрэг гаргах нь төдийлөн байдлыг өөрчлөхгүй юм. Тэдгээр цэргүүдийг  хамгаалалтын фирмийн хэдэн арван мянган ажилтнуудаар солих, эсвэл АНУ өөрийн цэргийн баазыг нэгэн шинэ газар байрлуулахаар төлөвлөж байж болох юм. Жишээ нь: Пакистаны нутаг, эсвэл Персийн буланд.  Нөгөөтэйгүүр, АНУ афганистаны асуудлыг шийдвэрлэхдээ   “дайны итгэлцлийн” тактикийг ашиглахыг хүсч байдаг юм. Тэгээд ийм маягийн “итгэлтэй агентын” дүрийг тэд Энэтхэгт хүллэлгэн өгөхөд бэлэн байгаа юм.

       «Энэтхэг бол бүсийн их гүрэн, түүний  сонирхол АНУ-тай зарим нэгэн асуудал дээр л нийцдэг. Энэ нь хятадын түрэмгийллийн бодлоготой холбоотой бөгөөд лалын хэт даврагсдын бүлэглэлүүдтэй  тэмцэхэд  оршидог байна. Ираны хувьд гэх юм бол Энэтхэгийн байр суурь америкийнхаас эрс хол бөгөөд, америкийн сонирхлыг эс тооцон  Дели нь Тегерантай хамтдаа афганы “их тоглоомоор ” наадаж элбэг чадах юм. Афганистаны Хаджигак төмрийн хүдэрийн орд газрыг Ираны Чабахар боомттой холбох төмөр замыг барьж байгуулах томоохон төсөл нь үүний нэг илрэл юм. Өнөөдр Энэтхэгийн нөлөө дэлхийд жин дарж байна. Тиймээс тэр хүний тоглоомд оролцох нь юу л бол. Тэр тусмаа бусдын сонирхлыг явуулах үүргийг гүйцэтгэхэд шүү» гэж Борис Волхонский хэллээ.

     Сүүлийн үед, ялангуяа, Энэтхэг улс Афганистантай стратегийн түншлэлийн гэрээ байгуулснаас хойш ихэнхи ажиглагчид Афганистан нь Энэтхэг, Пакистаны хоорондын сөргөлдөөний талбар болсон тухай ярих болжээ.  Гэхдээ үүнд Пакистаны бодлого нь бүс нутагт бие даасан байж чадахгуй гэдгийг бас тооцох ёстой юм.   “Хүйтэн дайны” жилүүдэд тэрээр Энэтхэгийн эсрэг зогсч,  зөвлөлттэй дундыг барьж,  АНУ ын зэвсэг болж байсан юм.  Харин сүүлийн жилүүдэд тус улс нь Хятадын гол холбоотой буюу тус улсын бодлогыг баримтлагч болсон “гэж Борис Волхонский тэмдэглээд «Өнөөдрийн байдлаар чухамдаа Хятад улсафганистаны эдийн засгийн хамгийн гол хөрөнгө оруулагч болж байна.  АНУ болон түүний холбоотнууд дайнд тоо томшгүй их мөнгийг зарцуулж байхад, хятадын компаниуд энэ улсын байгалийн нөөцийг эзэмшиж байна.  Тэдний амжилттай ажилд улс-төрийн тогтвортой байдал шаардлагатай.  Хятадыг Афганистаны эрх баригчидтай харилцахад Пакистан ижилгүй зууч юм.   Ингэхдээ одоогийн Карзайн Засгийн газрын үед  төдийгүй түүнийг солих далайн цаанаас ирэх ивээгчийн үед ч үнэ цэнэтэй  байх аж» гэлээ.

   Афганистаны ирээдүйд өрийн сонирхлоо түүнтэй хөрш зэргэлдээ орших  Узбекистан, Тажикистан, Туркменид байдаг аж. Эдгээр улс нь газар зүйн хувьд хөрш төдийгүй, угсаатны нэг гарал үүсэлтэй юм. Эцэст нь хэлхэд,  Орос улс Афганистан улсын хөгжин, цэцэглэхэд туйлын сонирхолтой байдаг. Энэ орон хэдий болтол  мансууруулах бодисийн нийлүүлэгч, террористуудыг бэлтгэгч  бааз байх юм бэ. Эцэст нь хэлхэд, Афганистан өнөөдөр болон ойрын үед  ирээдүйд шатрын хөлгийг санагдуулж байна. Гэхдээ үүнд хоёр тоглогч биш, харин илүү олон тоглогч байгаа бөгөөд, тоглогч бүр өөрийн сонгосон хүүдүүдтэй бөгөөд түүнийг бэрсээр харахыг хүсч байна гэж оросын  шинжээчид үзэж байна.