БРИКС-ийн орнууд евро бүсийн байдлаар байр сууриа нэгтгэхээр тохиролцоо гэж Оросын ерөнхийлөгч Дмитрий Медведев өнөөдөр Каннд мэдэгдэв.  Францын энэ хотод “Их-20” дээд хэмжээний уулзалт нээгдэхийн өмнө БРИКС-ийн орнуудын тэргүүн нар олон улсын чуулганы асуудлыг хэлэлцэхээр уулзацгаав.Дараа нь ерөнхийлөгч Д.Медведев Хятадын дарга Ху Цзиньтаотай  уулзалт хийв.  Орос-хятадын одоогийн харилцаа “төгс сайн ” түвшинд байгаа гэж Д.Медведев тэмдэглэв. Ху Цзиньтао, Д. Медведев  нар орос-хятадын харилцааны  цаашдын хөгжлийг хэлэлцэв.  «Тэргүүн нарт харилцан сонирхол татахуйц асуудлуудыг хэлэлцэх сайхан боломж  гарч байна” гэж Ху Цзиньтао онцлон тэмдэглэв. “Канна дахь  БРИКС-ийн орнуудын тэргүүн нарын уулзалтыг Ху Цзиньтао тайлбарлахдаа, удирдагчид “дэлхийн эдийн засгийн байдлаар болон Европын өрийн хямралын  асуудлуудаар санал бодлоо солилцсон” гэж мэдэгджээ.