Грекийн ерөнхий сайд Папандреу асар их хүч хөдөлмөр гаргаж  ЕХ-ны нөхцөлөөр авсан тусламжийг эх орондоо бүх ард түмний санал асуулга явуулах замаар  Францын Канны “Их-20”  дээд хэмжээний уулзалтанд нэгэн гэнэтийн бэлэг бэлджээ. Хэрвээ эрх баригчид ард түмнээс төсвийг багасгах бодлого барихыг хүсвэл, энэхүү санал асуулга юугаар дуусах нь ойгомжтой. Цаашид бүсээ чангалахын эсрэг грекийн хүн амын  70 % эсрэг байр суурьтай байна. Тэгээд цааш яахав? Үүний хариуг Канн руу явахын өмнө Меркель, Саркози, ЕХ-ны удирдлага нар халууртлаа хайжээ. Дашрамд хэлэхэд, дэлхийн хөрөнгийн биржийн индексүүд нэгэн зэрэг бүгд унах нь тэр. Оросын хөрөнгийн захууд ч гэсэн энэ шуурганд урууджээ. Энэ шуургыг “чимээгүй зогсоол” дээр өнгөрөөчих боломж Оросд үгүй. “Грекийн эмгэнэлт явдал” бүгдийг хөндөж байна. Долоо хоногийн өмнө ЕХ  БРИКС-ийн орнуудад  асуудал тулгарсан орнуудын үнэт цаасуудыг худалдаж авах саналыг тавьсан юм. Энэ асуудлыг Оросын ерөнхийлөгчийн туслах Аркадий Дворкович тайлбарлахдаа «БРИКС-ийн бусад  орнуудтай бид байр сууриа нэгтгэсэн  байдаг юм.  Бид ялангуяа ОУВС-гийн  механизмыг тогтворжуулахад оролцоход бэлэн байна. Яг одоо бид үүнийг хийж байна. Ингэхдээ бүхий л чармайлтуудыг нэмэгдүүлэх шаардлагатай байна. Хэрвээ хоёр талын дэмжлэг хэрэгтэй бол түүнийг бид хэлэлцэхэд бэлэн байна» гэлээ.

    Орос улс өөрийн бололцоотой тусламж болох 10 сая долларыг санал болгож байна.  Хятад улс илүү өгч чадах байх.  Одоогоор түүнтэй тохиролцож чадаагүй байна. Үүнийг тосч  ирж байгаа  хятадуудын тавьж байгаа нөхцөлүүдийг хүлээж авах боломжгүй байгаа юм. Магадгүй, Каннд ямар нэгэн буулт хийж болох л юм. Тэгсэн хэдий ч хачирхалтай зүйл болж байгаа юм. “Хөгжиж байгаа орнууд“ баян Европыг ангалаас гаргах тухай боломжийг хэлэлцэж байна. Дэлхий хөмрөгдсөн юм уу? Эдийн засгийн дээд сургуулийн эрдэм шинжилгээний удирдагч, Орос улсын эдийн засгийн сайд асан Евгений Ясин хэлэхдээ «Энэ бол дэлхийчлэл юм. Үүнээс хаашаа ч зайлахгуй. Нэг бус, нилээд хэдэн орны эдийн засагт заналхийлэл гарч ирэхэд дэмжих хэрэгслүүд ажиллаж эхлэх ёстой юм. Дэлхийн эдийн засгийн тогтвортой байдлын үүднээс ядуурлыг тэвчиж байгаад нь туслалцаа үзүүлэх ёстой юм.  Хэрхэн яаж туслах вэ? Энэ  бол  асуулт. Миний бодход дэлхийн практикт олон улсын санхүүгээр удирдах арга болгон бүх нийтийн сан хэмээхийг байгуулах нь илүү бодитой зүйл болно. Өнөөдөр энэ механизм нь   Грек улсад, маргааш /хэн мэдлээ?/ түүнд Хятад, Орос, Франц бүр Германд туслаж мэднэ» гэлээ.

   Ер нь тэгээд  бүгдийг мухардалтанд оруулсан эцэж цуцахыг мэддэггүй, бүгдийг шоконд оруулсан Грекэд ЕХ-ны тусламж хэрэг байгаа юм уу? Энэ тухай НЕОКОН консалтингийн компаний тэргүүн Михаил Хазин ярихдаа «Жинхэндээ 100-200-300 тэрбум бол байдлыг аврах мөнгө огтхон ч биш юм. Энд дор хаяж 2-3 их наяд хэрэгтэй. Гэхдээ ийм их  мөнгө ерөөс байхгүй:  Хэрвээ түүнийг хэвлэх юм бол санхүүгийн систем нуран унана. Энд чухлыг  нь ойлгох ёстой юм.  Одоо үед хуучин  өр төлдөггүй эдийн засгийн загвар  үеээ өнгөрөөсөн гэдгийг ойлгох хэрэгтэй. Энд эрс өөрчлөлтүүд хэрэгтэй байна. Тэдгээрийн тухай бодож, санал тавих нь юунаас чухал байна. Энд бүх ард түмний санал асуулга байх уу, үгүй юу, чухал юм биш. Грекийн хөвөрч яваа уранхайг нөхөх  нь гол биш. Грекэд  хямрал зайлшгүй гарч таарна. Тэгээд европын бүс нэг нэгээрээ нурна.  Миний бодход үүнийг олон хүн ойлгож байгаа, гэхдээ тэргүүлэх орнууд Герман, Францын  сонгууль хүртэл сунжирч л байна. Сонгууль бол улс төрчдийн хувьд чухал юм.  Тиймээс дээд хэмжээний уулзалтаас ямар нэгэн чухал шийдвэрийг хүлээхгүй» гэлээ.

   Төгсгөлд нь хэлэхэд:  германгы “Spiegel”сэтгүүлийн   мэдэлд дээд хэмжээний уулзалтын хамтарсан мэдэгдэлийн дүнгийн мэдээлэл байжээ. Үүнээс үзэхэд дэлхийн санхүүгийн зах зээлийг хянах  түгээмэл хяналтын  багц  бэлтгэж байгаа аж. Жинхэндээ ямар болохыг харж л байя.