Кувейтын Эмир шейх Сабах аль-Ахмед аль-Джабер ас-Сабах  өөрийн хувийн хөрөнгөнөөс 3,5 сая долларыг Тайландын үерт нэрвэгдэгсдэд тусламж болгожээ. Кувейтын Улаан Хавирган сарны нийгэмлэгийн  тэргүүн Баржас аль-Барджас Эмират дахь Тайландын хэргийг түр хамаарагчид  мөнгөний чекийг гардуулав.  Тайландад гарсан байгалийн сүйрэлд тус улсын 400 гаруй хүн амь үрэгдсэнд  кувейтын ард түмэн гүнээ харуусч байна гэж тэр хэлжээ. Эмират найрамдалт улсад хүмүүнлэгийн тусламж үзүүлж байгаа бөгөөд, цаашид ч үзүүлэх болно гэж Барджас амлав.