Грекийн Ерөнхий сайд Георгиос Папандреу мэдэгдэхдээ, 12-р сарын 4-нд европ маягийн бүх ард түмний санал асуулга тус улсад зохиогдоно гэж мэдэгдэв. Тэрээр, грекчүүд европын холбоонд үлдэх саналтай байна уу, гэсэн асуултанд  “тийм” гэсэн хариулт өгнө гэдэгт итгэлтэй байгаа аж. Грекэд бүх ард түмний санал асуулга явагдсаны дараа, энэ удаагийн санхүүжилтийг Афинд олгох  болно гэж Германий удирдлага,ОУВС-ийн тэргүүнтэй зөвлөлдсөнийхөө дараа Францын ерөнхийлөгч Николя Саркози Каннд мэдэгдэллээ. Грекийн эрх баригчид Европын холбооны багц нөхцөлүүдийг  бүрэн дүүрэн биелүүлсэний дараа санхүүгийн  тусламжийг олгоно гэж Саркози тэмдэглэв.