Оросын соёл урлагийн нэрт зүтгэлтэн, балетын бүжигчин Майя Плисецкая, алдарт жүжигчин Юрий Соломин, нэрт найруулагч Александр Сокуров нар японы “Ургах наран” Одонгоор шагнуулав. Японы үндэсний баярыг тохиолдуулан зохион явуулсан Соёлын  өдрүүдээр Эзэн Хаан Зарлиг гаргажээ. Дээрх гурван жүжигчин хоёр орны хооронд соёлын харилцааг хөгжүүлэхэд үнэлж барашгүй хувь нэмрийг оруулжээ. Плисецкая Япон улсад нэг бус удаа тоглолтоо хийж, оросын балетын урлагийн бэлэг тэмдэг нь болж байсан юм. Соломин японы  нэрт найруулагч Акира  Курасавын “Дерсу Узала”, японы найруулагч “Оросын тухай зүүд” болон орс-японы киночдын бүтээл “Цагаан шөний уянга” зэрэг уран сайхны кинонд амжилттай тоглосон юм. Сокуровыг Японд сайн мэднэ. Тэр Японы  Эзэн хааны хувь заяаны тухай “Нар “ киног бүтээсэнийг япончууд талархан хүлээн авсан юм. Сүүлийн 50 жил “Ургах наран” одонгоор оросын соёлоор урлагийн мастер, шинжлэх узааны зүтгэлтэн болон судлаач 40 орчим хүн шагнагджээ.