Ливийн ажиллагаа дууссаны дараа Орос улс НАТО-д нилээд хэдэн асуулт тавих болно гэж өнгөрсөн лхагва гаригт Оросын ГХЯ-ны тэргүүн Сергей Лавров мэдэгдэв. Юуны өмнө агаараас хийсэн цохилтонд энгийн номхон ардуудаас өртсөн болон зэвсэг нийлүүлэх хоригийг зөрчсөн болоод ливийн дотоодын мөргөлдөөнтэй байгаа хоёр талын аль нэгэн талд цэргийн дэмжлэг үзүүлэх зэрэг асуудлуудад хариу шаардагдах нь. НҮБ-ын АЗ-ийн  Оросын санаачилгаар баталсан тогтоолтой холбогдон 11-р сарын 1- нээс Ливид энгийн иргэдийг хамгаалах арга хэмжээний мандат цуцлагдсан болно. Одоо энэхүү асуудлуудын хариуцлагыг ливийн эрх баригчид хариуцана гэж ОХУ-ын ГХЯ мэдэгдэв.  Тэд үндэсний эвлэрэлд хүргэх алхмуудыг хийх бөгөөд хүний  эрхийг мөрдөж, хэлмэгдүүлэлтийг гаргахгүй байх ёстой аж.