Орос улсын  ерөнхийлөгч Дмитрий Медведев Кыргызстаны ерөнхийлөгчийн сонгуульд ялалт байгуулсан Алмазбез Атамбаевт баяр хүргэв. “Атамбаевын амжилт бол кыргызстаны ард түмний ардчилал, нийгмийн тогтвортой байдалд тэмүүлж буйн илрэл юм” гэж Медведев онцлон  тэмдэглэв. Түүнчлэн Атамбаевт Ерөнхий сайд Владимир Путин баяр хүргэв. Тэрээр Орос улс тус улсад цаашид ч дэмжлэг үзүүлж, хамтын ажиллагаагаа улам бэхжүүлэх болно гэж цохон тэмдэглэв. Төрийн тэргүүний сонгууль 10 –р сарын 30 нд болж өнгөрсөн юм. Алмазбек Атамбаев 63 % саналыг  авчээ. Өмнөх тэргүүн Курманбек Бакиев өнгөрсөн дөрөвдүгээр сард тус улсад гарсан төрийн эргэлтээр судлаасаа огцорсон юм.