11-р сарын 3-4 ний өдрүүдэд Каннад болох Их –20 ийн орнуудын тэргүүн нарын ээлжит уулзалт эдгээр арга хэмжээнүүдийн түүхэн дэхь хамгийн эгзэгтэй уулзалтын нэг  болж мэднэ. Магадгүй, Грекийн байдлыг нэн тэргүүнд тавьж болох юм.  Европын холбооны хямралаас гарах багцыг  Грекийн Засгийн газар бүх ард түмний санал асуулгаар хэлэлцүүлэх шийдвэр гаргасан  нь дэлхийн эдийн засагт шинэ хямралын үе заналхийлж буй юм. Хөрөнгө оруулагчид  дээд хэмжээний уулзалтаас  тодорхой шийдвэрүүдийг хүлээж байгаагийн дотор грекийн өрийн асуудал байгаа юм. Гэхдээ тэд “Их -20” үүнийг шийдвэрлэж чадахгуй болов уу гэж сэрэмжилж байна. Орос улс Европын тогтвортой байдлыг хадгалах сонирхолтой  байна гэж Орос улсын ерөнхийлөгчийн туслах Аркадий Дворкович цохон  тэмдэглэв. Хятад улс аль хэдийнэ европчууд Грекийн асуудлыг хэлэлцэхдээ дэлхийн зах зээлийг  тайвшруулах тйим шийдвэр гаргаж чадна гэж тооцоолж байна.  Энэ тухай Их -20 дээд хэмжээний уулзалт дээр Хятадын сангийн дэд тэргүүн Чжу Гуанъяо мэдэгдсэн юм. Хятад улс нь дээд хэмжээний уулзалтын бүх оролцогчид хөрөнгө оруулагчдын итгэлийг дааж, зах зээлийг тогтвортой болгоход нөлөөлнө  гэдэгт найдаж байна –гэж тэр хэллээ. Пүрэв гаригт Канны дээд хэмжээний уулзалт эхлэхийн өмнө БРИКСийн орнуудын тэргүүн нар уулзаж, зорилгоо нэгтгэв.