Ярославлийн ойролцоо “Локомотив” хоккейны баг тамирчдын  Як-42 онгоцонд сүйрсэн гол шалтгаан нь хүний хүчин зүйл байсныг   хүлээн зөвшөөрчээ. Улс хороондын нисэхийн хорооноос мөрдөн байцаалтын дүнг дүгнэн  хийсэн мэдэгдэлд Як-42  онгоц нисэх үедээ алдаатай тормоз татсан болохыг нийтэд зарлав. Онгоц 9-р сарын 7 нд сүйрсэн бөгөөд, 44 хүн амь үрэгдсэн юм. Бортинженер Александр Сизов амьд үлдэсэн цорын ганц хүн юм. Онгоц хөөрөх үед нисэгчийн хөл буруу байрлалд байснаас тормозны гишгүүрийг алдаатай гишгэсэн гэж Улс хоорондын нисэхийн хорооны техникийн комисс  тогтоожээ. Шинжээчид  сар хагасын хугацаанд нойр хоолгүй маш нарийн мөрдөн шалгах ажлыг явуулж, болсон явдлыг секундээр тогтоосон аж. Улс хоорондын нисэхийн хороо Як-42 онгоц нисэхийн өмнө засварт орсон бөгөөд хөдөлгүүрүүд болон онгоцны  бусад хэсгүүд эвдрэлгүй байсныг тогтоожээ.Нислэг өдрийн цагаар цаг уурын ердийн нөхцөлд хийгдэж байсан бөгөөд  хангалттай түлш авсан төдийгүй чанарын хувьд  нэгэн гомдолгүй аж.Зарим нэгэн ХМХ-үүдэд Дэлхийн улс төрийн чуулганы төлөөлөгчдийг Ярославль хүлээн авч байсан тул,   онгоцны нисэгчдийг дарамталж, тэднийг онгоцны буудлаас  нисэхийг шаардаж байсан мэтээр бичиж байжээ. Харин Улс хоорондын нисэхийн хороо нисэх багт ямар нэгэн дарамт үзүүлсэн баримт олоогүй аж. Үүнийг болсон явдлын  бүрэн сэргээн тогтоосон болон нисэх багийнхны  диспетчерийн албатай ярьсан холбоо нотолж байна гэж Улс хоорондын нисэхийн  хорооны техникийн комиссийн тэргүүн Алексей Морозов ярьлаа. “Бид зориудаар нислэгийн өмнө үеээс аваад онгоцны нислэгийг сэргээн тогтоосон юм.  Ямарч яарч сандарсан зүйлгүй, диспетчерийн зүгээс ямар нэгэн дарамт шахалт  байгаагүй болно. Тэрчлэн,  нислэгийн ашиглалтын багуу  нисэх баги йнхан  хөдөлгүүрээ 6 минутын турш халааж  байсан.  Онгоц цагийн хуваарийн дагуу ниссэн төдийгүй, ямар нэгэн өөр онгоцны нислэг байгаагүй байжээ. Алексей Морозовын ярьснаар хэрвээ нисэх багийнхан цаг алдалгүй  нислэгээ зогсоосон бол  сүйрлээс зайлсхийж болох байсан аж. Ийм дүгнэлтийг туршилтын нислэгийн үед хийжээ. Туршилтын нисэгчид дээрх багийн ослын нислэгийг яг цав давтасан бөгөөд тормозын хүчийг ашиглаагүй юм. Улс хоорондын нислэгийн хорооны техникийн комисс нь зөвхөн онгоцны сүйрлийн шалтгааныг тогтоох ажлыг хийдэг байна. Буруутнууд болон хариуцлагын зэрэг дэвийг хууль хяналтын  байгууллагууд  тогтоох болно.