Оросын төв хэсгийн Ярославльд сүйрсэн Як-42 онгоц экипажийн алдаанаас болж сүйрчээ. Энэ тухай өнөөдөр Улс хоорондын нисэх хорооны техникийн комиссийн дарга Алексей Морозов мэдэгдэл хийв. Түүний ярьснаар техникийн комиссийн бүх гишүүд дээрх дүгнэлтэнд хүрчээ. Онгоц сүйрэх гол шалтгаан нь хамрын доорх онгоцны дугуйг өргөхийн өмнө тормозыг татсан явдал сүйрэлд хүргэжээ. Энэ нь онгоц хөөрөх үед тормозны талбайн  гишгүүр дээр хөлийг буруу байрлуулсан байсан гэж А.Морозов тайлбарлажээ. Онгоцны сүйрэл 9-р сарын 7-нд болсон юм.  Онгоц Ярославль мужийн “Туношна” онгоцны буудлаас нэг км зайд унасан юм.  Як-42 онгоцоор Ярославлийн “Локомотив” хоккейны багийн тамирчид Минск рүү тэмцээнд  явж байсан юм. Онгоцны сүйрэлд 42 хүн амь үрэгдэсний: 37 нь хоккейны багийн  тамирчид, 7 нь багийн гишүүд байжээ. Онгоцноос борт инженер Александр Сизов эсэн мэнд гарсан юм.