Орос улс дэлхийн хамтын нийгэмлэгт дэлхийн мэдээллийн аюулгүй байдлын конвенцыг батлахыг санал тавьж байна. Москва өөрийн энэхүү саналаа Олон улсын кибер орон зайн бага хурал дээр илэрхийлж байна. Энэхүү чуулган нь Лондонд анх удаагаа зохиогдож байна. Британий нийслэлд дэлхийн 60 орны 700 гаруй төлөөлөгчид хуран цуглараад байна. Чуулган кибер орон зайн үндсэн гурван тоглогч болох төр, бизнес, иргэний нийгмийн хандлагуудыг ойртуулах ёстой аж.  Нөгөөтэйгүүр, төлөөлөгчид ямар нэгэн үүрэг хүлээсэн баримт бичгүүдийг  гаргахаар  зорионгүй юм.

   Оросын ерөнхийлөгч Дмитрий Медведев нэг бус удаа дэлхийн хамтын нийгэмлэгийг  хамтдаа  кибер заналхийллийн эсрэг тэмцэх шаарадлагатай байгааг анхааруулж байсан юм. Эхний баримт бичигт  “Терроризм, салан тусгаарлах болон хэт даврах  үзлүүд нь  улс орнуудын тогтвортой байдалд заналхийлж байгааг ” дурьдан эдгээртэй тэмцэхийг уриалж байна. Харин хоёр дахь баримт бичигт Интернетийг цэрэг-улс-төрийн, эрүүгийн хэрэгт  болон терроризмд уриалсан болон заналхийлэлийг тооцон зохицуулах  нарийн детальчилсан нормыг  заажээ. Ийм маягийн конвенцийг  НҮБ-ын түвшинд батлах ёстой гэж Москва үзэж байна. Энэ тухай Интернет –шинжээч Екатерина Аксенова  “Оросын дуу хоолой” радиод өгсөн ярилцлагадаа тэмдэглээд «Энэхүү конвецийн хүрээнд мэдээллийн технологийг дайсагнах зорилгоор ашиглавал цэргийн ажиллагаанд хүргэсэнтэй нэгэн  адил үзэх саналыг тавьж  байв.  Конвенц нь бусад орнуудын интернет орон зайнд хөндлөнгөөс оролцохыг хорихын зэрэгцээ, улс орны улс-төр, эдийн засаг, нийгмийн системийг устгахын эсрэг уриалгыг агуулж  байна. Түүнчлэн, их хэмжээний мэдээллээр бусад орны орон зайг дайран довтлох» гэлээ.

   Кибер орон зайн хяналтын асуудал нилээд хурцаар тавигдаж байна. Үүнд “арабын хаврыг” эргэн  санахад хангалттай. Тэр үед Интернетийн буюу Твиттер, Фейсбукээр зандалчид үйл ажиллагаагаа зохицуулж байсан юм. Гэтэл энд улс-төрийн нэг асуулт гарч ирж байна. Энэ нь юу вэ гэвэл, Интернетийг ийм маягаар ашиглах нь зарим орнуудыг түгшээж байхад, харин нөгөөдүүлийг нь огтхон зовоохгүй байгаа нь гайхалтай. Жишээ нь: АНУ-д зохиогчийн эрхийг хамгаалахад онцгой анхаарал хандуулдаг юм.

   Бүхэлдээ, Вашингтоны үзэж байгаагаар, кибер гэмт хэргийн гол эх үүсвэр Хятад, Орос улсад байгаа аж.  Энэхүү санаатай маргаж  болох юм. Шинжээчдийн мэдээлж буйгаар АНУ-ын нутаг дэвсгэр дээр хакеруудын дайралт орос, хятадаас цөөнгүй илэрдэг юм. Тэр тусмаа АНУ /мэдээж хэрэг Лондонгийн хамт/ дэлхийд өөрийн кибер заналхийллийн үзэл баримтлалыг тусгахыг оролдож байгаа. Энэхүү өнцгийн тэргүүнд урьдын адил тэдний өөрсдийн сонирхол  оршино. Лондонгийн чуулганы төлөөлөгчдөд Москвагийн үзэл бодлыг Нэгдсэн Вант улсад суугаа Оросын Холбооны улсын Элчин сайд Александр Яковенко  сануулав.  Тэрээр тэмдэглэхдээ, мэдээллийг болон харилцаа холбооны технологийг дайсагнах зорилгоор ашиглах нь дэлхийн энх тайван, аюулгүй байдалд заналхийлж байна гэв. Тэдгээрийн дайралтын объектуудаар төрийн болон цэргийн удирдах газрууд, эдийн засгийн болон үйлдвэрийн салбарууд, нийгмийн дэд бүтцүүд болж мэдэх юм. Мэдээллийн аюулгүйн салбарт олон улсын механизмыг  боловсронгуй болгох оролдлого одоогоор  бүтэлгүй байна гэж Элчин сайд тэмдэглэлээ. Гэхдээ Лондонгийн бага хурал үүнийг зөв тал руу нь чиглүүлэхэд бага ч гэсэн нөлөөлнө гэдэгт найдаж байна.