Орос улсаас Солонгосын хойг ба бүс нутгийн харилцааны хөгжилд хувь нэмрээ оруулж мэднэ. Өмнөд Солонгос Сибирь, Алс Дорнод зэрэг оросын бүс нутгийг хөгжүүлэхийг сонирхож байна. БН Солонгос улсын ерөнхийлөгч Ли Мён Бак Орос улсыг «Солонгос руу харах цонх» хэмээн нэрлэв. ОХУ, БН Солонгос улсын ерөнхийлөгч Дмитрий Медведев, Ли Мён Бак нар  хоёр болон гурван талын харилцаа холбоог авч үзэж хэлэлцсэн байна. Хоёр орны удирдагчид Санкт-Петербургад «ОХУ-БН Солонгос улсын яриа хэлэлэлцээ» 2 дахь форумын хүрээнд уулзав. «Төр нийгмийн шинэтгэл, инновацийн үйл ажиллагаа зэрэг манай хоёр орны хөгжилд тулгарсан асуудал анхаарлын төвд байна. Бид санал солилцож, эдгээр салбарт БН Солонгос улсын хуримтласан туршлага ба түүнийг Орос улсад ашиглах боломжийг хэлэлцлээ. Талууд ийм төслүүдийг хөгжүүлэхийг үнэн голоосоо сонирхож байгааг форумын ажил хэрэгч уур амьсгал харуулсан» гэж Дмитрий Медведев мэдэгдлээ.

    Эдүгээ Өмнөд Солонгосын бараг бүх лут том пүүс компани тухайлбал «Хёндэ», «Киа», LG, «Самсунг» Орос улсад үйлдвэрээ байрлуулан ажиллуулж байна. Өнгөрсөн онд Өмнөд Солонгосын хөрөнгө оруулагчдаас оросын эдийн засагт 2,6 тэрбум доллар оруулсан юм. Санкт-Петербург орчимд ашиглалтад оруулсан «Хёндэ Мотор Рус» завод 2010 оны хамгийн том төсөл боллоо.Хоёр талын хамтын ажиллагаа  хоёр орны ерөнхийлөгчдийн  хэлэлцээний хэлэлцэх хэргийн төлөвлөгөөний гол сэдвийн нэг боллоо. Мөн Умард Солонгосыг оролцуулан хийх хэлэлцээ  хоёр талын яриа хэлэлцээний олон улсын ач холбогдолтой нэн чухал  асуудал болов.Орос улс эрчим хүчний тусламж үзүүлэх замаар бүс нутгийн цөмийн түгшүүртэй байдлыг намжаахыг санаачлав.

    «Газпром» 9-р сарын эхээр Сахалин-Хабаровск-Владивосток  хотуудад хийн хоолойг ашиглалтад орууллаа. Энэ хоолойгоор оросын байгалийн хийг Солонгосын хойгт дамжуулж мэднэ. Урьд тус компани байгалийн хий Умард Солонгост нийлүүлэх төслийг бэлтгэж эхэлэсэн билээ. Тус улсын удирдлагаас цөмийн хөтөлбөрийг зогсоох болзолыг биелүүлвэл төслийг хэрэгжүүлэх юм. Гэвч БНАСАУ-тай яриа хэлэлцээ хийх нь  амаргүй хэрэг юм. Гэвч ОХУ БН Солонгос улс  хоёр байгалийн хий нийлүүлэх тухай хэлэлцээрт гарын үсэг зурвал   хийн хоолойг нутаг дэвсгэрээрээ дамжуулан гаргахыг зөвшөөрнө гэж  БНАСАУ-ын удирдагч Ким Чен Ир 8-р сард ерөнхийлөгч Дмитрий Медведевтэй уулзах үеэрээ мэдэгдсэн билээ. Түүнчлэн  БНАСАУ цөмийн хөтөлбөрийн асуудлаар зургаан талын хэлэлцээ хийхэд  бэлэн гэж Ким Чен Ир хэлжээ.

    Хоёр талын харилцаа зөөлөөрнө гэдэгт Өмнөд Солонгосын удирдагч найдаж байна. Төслийг хэрэгжүүлэх нь  гурван талд ашиг тустай гэж Ли Мён Бак итгэж байна. БНАСАУ төсөлд нэгдвэл байгалийн хий авах төдийгүй дамжин өнгөрүүлэх юм. «Газпром»-ын тэргүүн Алексей Миллерийн ОХУ,БН Солонгос улс хоёрын ерөнхийлөгчдийн хэлэлцээний дүнгээр сэтгүүлчдэд мэдэгдсэнчилэн  Орос улсаас байгалийн хийг Өмнөд Солонгост бүр 2017 онд дажуулж эхлэнэ. Дмитрий Медведев, Ли Мён Бак нар хэлэлцээ хийхдээ дэлхийн эдийн засгийн хямралыг хөндөж ярив. Маргааш 11-р сарын 3-нд нээгдэх «Их хорийн» дээд хэмжээний уулзалтаар тус асуудлыг авч үзэж хэлэлцэх бололтой.