Ливийн Шилжилтийн үндэсний зөвлөл түр засгийн газрыг 11-р сарын 23-аас наана эмхлэн байгуулахыг шинэ ерөнхий сайд Абдель Рахим аль-Кибад даалгав. Урьд өмнө батласан төлөвлөгөөний дагуу шилжилтийн засгийн газрыг Ливийг чөлөөлсөн тухай албан ёсоор зарлан мэлээлснээс хойш нэг сар өнгөрсний дараа эмхлэн байгуулах ёстой. 60 настай академич, бизнес эрхлэгч аль-Киб гадаадад олон жил амьдрасан. Тэрээр АНУ-д суралцаж, Катар, Арабын нэгдсэн Эмирт улсад эрдэм шинжилгээний ажил хийжээ. Шинэ Ливи хүний эрхийг хүндэтгэх улс болно гэж тэрээр амлав. «Гэвч бидэнд цаг хугацаа шаардагдаж байна» гэж аль-Киб нэмж хэллээ.