Кыргызстаны ерөнхийлегчийн сонгуульд ялагдспан нэр дэвшэгчдийн талынхан өнөөдөр Ош, Жалалабад хотуудад цуглаан хийж байна. Тэд 10-р сарын 30-нд явагдсан санал хураалтын дүнг хүчингүй болгож, шинэ сонгууль явуулахыг шаардаж байна. Жалалабадад 1000 гаруй хүн цуглаан хийж байна. Ош хотноо бараг 200 хүн цугларсан гэж «Интерфакс» агентлаг мэдээлэв. Цуглаанд оролцогчид хатуу мэдэгдэл хийсэн ч түрэмгий ажиллагаа явуулахгүй байна. Цагдаагийн хүчин ёс журмыг сахиулж, үйл явдалд хөндлөнгөөс оролцохгүй байна.Үүний хамт ерөнхийлөгчийн сонгуульд ялагдсан нэр дэвшэгчид  Бишкекэд парламентад зөвлөлдэж эхэллээ. Сөрөг хүчний төлөөлөгчидтэй  хэлэлцээ хийхэд бэлэн байна гэж сонгуульд түрүүлсэн Алмазбек Атамбаев урьд мэдэгдсэн боловч мөн зөвлөлдөөнд оролцохгүй байна. 11-р сарын 3-нд парламентын бүгд хуралдаанаар  ерөнхийлөгчийн сонгуулийн үеэр зөрчил гарсан асуудлыг авч үзэж хэлэлцэнэ. Кыргызстаны Сонгуулийн төв комиссын урьдчилан мэдээлснээр  10-р сарын 30-нд явагсдан ерөнхийлөгчийн сонгуулийн дүнгээр Атамбаев  сонгогчдын 63,24, сөрөг «Бутун Кыргызстан»(Нэгдсэн Кыргызстан) намын тэргүүн Мадумаров 14,77 хувь, засгийн газрын төлөөний парламентын фракцын удирдагч Ташиев 14,32 хувийн санал тус тус  авчээ.