ОХУ-ын Ерөнхийлөгч Дмитрий Медведев өнөөдөр Санкт-Петербургаас францын Канн хот орохоор мордоно. Дэлхийн хөгжингүй 20 улсын дээд хэмжээний уулзалт 11-р сарын 3,4-нд тус хотод болох юм. Уулзалтын гол санал шүүмжлэлийг  дэлхийн эдийн засгийн хэтийн төлөв, дэлхийн шинэ хямралтай хийх тэмцэлд зориулна. ОХУ-ын Ерөнхийлөгч дээд хэмжээний уулзалтад оролцох явдалд  нийт олон  их анхааралтай хандаж байна. Мөн уулзалтын амжилт Орос, Хятад, Бразил, Энэтхэг, ӨАБНУ бүрэлдэхүүнд нь ордог БРИКС бүлгийн байр сууринаас ихээхэн шалтгаална гэж шинжээчид үзэж байна. Эдгээр улс ойрын үед дэлхийн эдийн засгийг тогтворжуулах хүчин зүйл болж мэднэ. Еврогийн бүсийн тогтвортой байдал санал шүүмжлэлийн хурц асуудал болно. Орос улс Олон улсын валютын сангаар дамжуулан бараг 10 тэрбум долларын тусламж ЕХ-д үзүүлэхэд бэлэн байна гэж  ОХУ-ын Ерөнхийлөгчийн туслах Аркадий Дворкович мэдэгджээ.