Грек улсад тулгарсан эдийн засгийн асуудлууд улс төрийнх болж хувирав. Грекийн ерөнхий сайд улс орны нь өрийн хямралаас гаргах ЕХ-ны төлөвлөлгөөг батлах эсэх асуудлаар  бүх ардын санал хураах төлөвлөгөөтэй байна. Засгийн газар Георгиос Папандреугийн  байр суурийг дэмжив. Харин сөрөг хүчин ерөнхий сайдыг нэн даруй огцоруулахыг шаарджээ. Тус мэдээ европын орнуудын удирдагчдыг мэгдэн сандрахад хүргэв. Грек улсыг аврах ЕХ-ны төлөвлөгөө нэлээд их түвэг бэрхшээлийг давж тохиролцсоны үр дүнд батлагдсан билээ. Өнгөрсөн долоо хоногт европын орнуудын удирдагчид  шөнөжин хуралдаж, зөшилцсэн юм. Тэд Грек улсын төрийн өрийн 50 хувь буюу 100 тэрбум еврогийн өрийг зарлага болгохоор шийдвэрлэв. Үүний хариуд Грек улс мөнгө хөрөнгөө хатуу хэмнэх байсан. Харин одоо  Папандреу «ийм бэлэг» авах  асуудлыг эргэлзээтэй болгож бүх ард түмний  санал хураахаар шийджээ. Өөрөөр хэлвэл тэрээр хүнд болзолыг хүлээн зөвшөөрөхийг нэлээд удаан жагсаал цуглаан  хийсээр байгаа грекийн хүн амд санал болгов. Харин  цалин, тэтгэвэр егч, ажлын шинэ шинэ орон тоог бий болгоно гэдэгт грекийн энгийн номхон оршин суугчид найдаж байна. Гэсэн ч тэд санал хураалтын дүнгээр еврогийн бүсийн хувь заяаг шийдвэрлэж мэднэ. Санал хураалтад оролцогчид Афинд тусламж үзүүлэх саналыг няцаавал тус орон өрөнд идэгдэж дампуурах төлөвтэй болно.

      Грекийн ерөнхий сайд бүх ард түмний санал хураах бодолтой байгаагаа Николя Саркозид ч, Ангела Меркельд ч бүр өөрийн сангийн сайдад ч мэдээлээгүй байна. Францын Ерөнхийлөгч гайхснаа илэрхийлээд Грекэд тусламж үзүүлэхээс өөр арга зам үгүй гэж мэдэгдэв. Тэрээр хэлэхдээ «Еврогийн бүст нэгдсэн 17 улсын удирдагчдын 10-р сард  сайшаасан төлөвлөгөө грекийн өрийн асуудлыг зохицуулах боломжийн цорын ганц арга зам гэдгийг Франц улс  дурдаж байна. Ард олны санал хураах нь ямагт зүй ёсны шийдвэр болдог. Гэвч еврогийн бүст нэгдсэн  улс орнуудын эв нэгдлийг улс бүрийн хүчин чармайлтгүйгээр хангаж болохгүй» гэв.

     Өнөөдөр Герман, Франц улсуудын удирдагчид болон Европын Тев банк, Олон улсын валютын сангийн тэргүүн нар Грекийн ерөнхий сайдтай яаралтай хэлэлцээ хийнэ. Тэд юуны түрүүнд шийдвэрээ тайлбарлаж өгөхийг  ерөнхий сайдаас шаардах юм. Мөн уулзалт дэлхийн биржүүдийг тайтгаруулах зорилттой. Эдгээр бирж өчигдөр бүх ард түмний санал хураах тухай мэдээлсний дараагаар эрс унав. Түүнээс гадна нефть, алтны үнэ буурсан байна. Эхлээд бүх ард түмний санал хураалт 1-р сард  явуулахаар төлөвлөсөн билээ. Гэвч Грек улс  дэлхийн хөрөнгийн биржүүдийг ахин донсолгохоос эмээж, бүх ард түмний санал аль болох түргэн хураахаар шийдвэрлэв. Папандреугийн санал грекийн эрх баригч ПАСОК намын эгнээг бутаргав. Ерөнхий сайдыг огцоруулахыг тус намын нөлөө бүхий зургаан гишүүн уриаллаа. Бас нэгэн гишүүн нь намаас гарч, ерөнхий сайдад итгэх эсэх асуудлаар парламентад санал хураахын өмнө ПАСОК намыг чухал нэгэн саналгүй болгов. Папандреугийн нам  дийлэнх олонхи депутатын мандаттай байсан ч  байдал эмзэг байна. Засгийн газрын төлөөний хүчин 152 саналтай байхад  сөрөг хүчин 148 саналтай байна. ЕХ-ны төлөвлөгөөг батлах эсэх асуудлаар бүх ард түмний санал хураах нь  Грек улсыг ЕХ-ны бүрэлдэхүүнд байлгахыг эргэлзээтэй болгож байна гэж  парламентын олонхи гишүүн үзэж байна. Сөрөг хүчнээс өөр нам хүчний төлөөлөгчид тэдний дотор байгаа. Тэд парламентын сонгууль хугацаанаас өмнө явуулахыг уриалав.