Санкт-Петербург хотод “Русский мир” ("Оросын ертөнц") сангийн жил бүрийн   чуулган тав дахь удаагаа чуулахаар нээгдэв. Орос улсын ерөнхийлөгчийн Зарлигаар 2007 оноос эхлэн  энэхүү байгууллага төрөл бүрийн төслүүдийг амьдралд хэрэгжүүлж байгаа юм. Зорилго нь оросын соёл, орос хэлийг түгээн дэлгэрүүлэх болон  дэлхийн улс орнуудад энэхүү төслүүдийг дэмжих явдал юм. Чуулганы өмнө өнгөрсөн жилийнхээ ажлыг дүгнэн, цаашид юу хийхээр төлөвлөж байгаа тухайгаа “Оросын дуу хоолой» радиод “Русский мир” сангийн тэргүүн  Вячеслав Никонов ярьсан юм.

     «Энэ удаагийн чуулган Петр хааны хотод зохиогдож буй нь  ихээхэн утга учиртай юм.  Чухамдаа Оросын энэ хаан Оросын ахуйд байнга чуулж байхыг мөрдөл болгосон юм.  “Русский мир” сангийн өмнөх уулзалтууд Москвад болж байсан. Уламжлалыг эвдэх болсон нь Санкт-Петербург хотод дэлхийн орос хэлний наадмыг зохион явуулах болсонтой холбоотой юм» гэж Вячеслав Никонов тэмдэглээд «Энэхүү наадамд дэлхийн олон орны сургуулийн сурагчид, оюутнууд оролцсон юм. Төлөөлөгчдийн дийлэнхи болон уралдаанд түрүүлэгчид Чуулганд уригдсан юм. Миний бодлоор бол бид цаашид ч чуулганы газар зүйг өөрчлөх болно. Яагаад гэвэл Орос орон маань том шүү дээ. “Русский мир” энэ бол зөвхөн Москва, Санкт-Петербург биш, энэ бол бусад олон сайхан оросын хотууд байгаа» гэлээ.

    -Вячеслав Алексеевич, та “Русский мир” байгуулагдсан таван жилийн хугацаанд хэрхэн өөрчлөгдсөн тухай ярьж өгнө үү? Сан? Хүмүүс?

     «Сангийн үйл ажиллагаа   батжин, бэхжисэн. Гадаадад нилээд хэдэн төвүүд байгууллаа. Одоо дэлхийн томоохон 78 номын сан, их сургуулиудын дэргэд тэдгээр төвүүд маань ажиллаж байна. Саяхан бид Монгол улсын их сургууль дээр өөрийн төвийг байгуулсан бөгөөд, энэ нь тус улсад ажиллаж байгаа гуравдахь төв юм. Дэлхийн орнуудад  Сангийн үйл ажиллагаа өргөжин тэлсээр байна. “Русский мир” сангийн тухай юм уу, өөрөөр хэлбэл хүмүүсийн тухай гэвэл, бидний олон эерэг хандлагуудыг тэмдэглэхэд хангалттай  шүү. Янз бүрийн мэдээллүүд ирж байсан, шинэ сургууль байгуулагдсан, аль нэгэн оронд орос хэлний статус өсч гэнэ. Нью-Йоркд Конгрессын өнгөрсөн завсрын сонгуулийн хуудсыг орос хэл дээр гаргаж орос хэл мужийн  албан ёсны  хэл болов гээд. Дэлхийд орос хэл хүчээ авч буйгийн олон илрэл бий.  Хэрвээ 90-ээд онд орос хэлнээс зугтаж байсан бол, одоо шал өөр болжээ. Орос хэлд суралцах, эсвэл орос хэлний мэдлэгээ  хадгалах гэсэн  олон хүн байна, тэдний тоо өсөөр байна» гэж Вячеслав Никонов хэллээ.

     -2011 онд Оросын хувьд тэмдэглэлтэй үйл явдлуудыг сан хэрхэн тэмдэглэж байна вэ?

    «Энэ жил бид хоёр том ажлыг зохион явуулж байна. Эхнийхээ ажлыг “Сансрын анхдагч” гэж нэрлэсэн. Анх удаа сансарт манай иргэн,  Юрий Гагарин ниссэн төдийгүй, орос хэл ч анх удаа байсан. Энэ утгаараа бид  дэлхий дахины ажиллагаа явуулж, хүмүүс өөрсдөө арга хэмжээ  дугуй ширээний ярилцлага, эрдэм-шинжилгээний бага хурал зохион явуулж “Юра! Юра!” гэж хашгиралдаж байсан юм. Сургуулийн сурагчдын дунд анхны сансрын нисгэгчийн тухай, сансарт анхдагч орос хэлний тухай  зохион бичлэгийн уралдаан явуулсан. Энэ бол дэлхий нийтээр зохиогдсон арга хэмжээ байв. Сансрын нисгэгчдийн өдөр бид энэхүү ажиллагаанд идэвхитэй оролцсон 500 гаруй байгууллагад шагнал гардуулсан. Хоёрдахь ажиллагаагаа удахгүй тэмдэглэх гэж байгаа Михаил Ломоносовын мэндэлсний 300 жилийн ойд зориулж байгаа юм. Арга хэмжээнүүдийг дотооддоо болон дэлхийн бусад орнуудад зохион явуулна, яагаад гэвэл аугаа их эрдэмтний  маань амьдрал ахуй гадаад орнуудтай холбоотой байсан юм» гэж Вячеслав Никонов хариулав.