АНУ-ын ерөнхийлөгч Барак Обамагийн Засаг захиргаанаас  Иран улс  Вашингтон дахь Саудын Арабын Элчин сайдыг алах зорилготой хуйвалдааныг зохиосон  гэх үндэсгүй яллынхаа төлөө албан ёсоор уучлал гуйхыг шаарджээ. Энэ тухай ираны англи хэл дээр гардаг “Пресс-ТВ” суваг уламжилжээ. Ираны ЗГ Тегеран, Америкийн хооронд дипломат харилцаа үгүй тул,  тус улсад АНУ- ын сонирхлыг илэрхийлж буй  Тегеран дахь Швейцарийн ЭСЯ-нд уучлал гуйхыг шаардсан  албан ёсны  захидал хүргүүлжээ.  10-р сард АНУ ираны Лалын хувьсгалыг хамгаалагчдын корпусыг Вашингтон дахь Саудын Арабын Элчин Сайдыг амь насыг хороох ажиллагааг зохион байгуулахыг оролдсон гэж буруутгажээ. АНУ мэдэгдэхдээ, энэхүү  хуйвалдааныг АНУ-ын эрх баригчид  илчилж, ираны  хоёр иргэнийг ялласан гэжээ. Энэхүү явдал нь Иран, АНУ- ын хооронд  дипломат харилцааны хямрал үүсгэсэн төдийгүй, Саудын Арабын  харилцааг ч мөн доройтуулжээ. Саудын Арабын залгамжлагч хан хүү Наиф бен Абделдь Азиз мэдэгдэлдээ, энэхүү хуйвалдааныг сэдсэн Тегераныг зүгээр үлдээхгүй гэдгээ мэдэгджээ.