Гадаадын анхны салаа Оросын Екатеринбург хотын цэргийн сургуульд бий боллоо. Монгол улсын 18 настай залуучуудад  Хятад, АНУ буюу ОХУ-ын цэргийн аль нэгэн  сургуульд суралцахыг санал болгожээ. Залуучууд оросын боловсролыг сонгож авсан байна. Суворовын цэргийн сургуулийг оросын сургуулийн насны өсвөр хүүхдүүдэд зориулсын шилдэг сургууль хэмээн олон жилийн турш үзэж ирсэн юм. Тус сургууль  дунд сургуулийн боловсрол олгохын хамт сурагчдыг Хуурай замын цэргийн их дээд сургуульд элсэхэд бэлтгэж байна.Эдүгээ  Монгол улсын хөвгүүд оросын сурагчидтай хамт Екатеринбургийн Суворовын сургуульд суралцаж байна. Тэд элсснээс хойш хоёр сар өнгөрсний дараа оросын залуучуудаас юугаараа ч ялгагдахгүй болсон. Тэдний адил алхаж, жигдрэн жагсаж, жагсаалын дуу дуулцгааж байна. Зөвхөн үндэсний бэлгэ тэмдэг болон Монгол улсын терийн бэлэгдэл бүхий албаны малгайд хаддаг төмөр тэмдэг нь өөр байна. Одоо монголын хөвгууд шалгалтад бэлдэж байна. Тэд Суворовын сургууль амжилттай төгсөж, Оросын цэргийн их дээд сургуульд элсэх гол зорилттой  юм.

     Зарим нь Монгол улсад орос хэл сурчээ. Энэ нь сургалтыг хөнгөвчлэж байгаа нь мэдээжийн хэрэг. Түүнээс гадна дийлэнх олонхи нь цэргийнхний гэр бүлд төрж өссөн болохоор Оросын цэргийн боловсрол, байлдааны зэвсэг техник,жагсаалын бэлтгэлийн талаар тодорхой мэдлэгтэй байна. Тэр ч байтугай зарим залуучуудын өвгөн аав, аав нь  тухайн үед ЗСБНХУ-д сурсан юм. Цэргийн сургуулийн монголын нэгэн сурагчийн өвгөн аав  албан тушаал ахиж, Монгол улсын БХ-ын сайд болжээ. Одоо ач хүү нь Орос улсад суралцаж, цэргийн алба хаших их замаар анхны алхам хийж байна.

    Монголын залуучуудыг оросын цэргийн их дээд сургуульд суралцуулах шийдвэр ОХУ-ын Ерөнхийлөгчийн Монгол улсад хийсэн айлчлалын үеэр  төрийн дээд хэмжээнд яригдажээ. Эхлээд  монголын залуучууд сибирийн Омск хотын кадетын сургуульд орос хэл сураад Уралд ирж Суворовын сургуульд элссэн юм. Энд тэд оросын сурагчидтай нэгэн адил бүх хичээл орос хэлээр үзэж байна. Шалгалт ойртох тусам  тэдэнд илүү хатуу шаардлага тавьж байна. Монголын залуучууд  хичээлээ их сонирхож, урамтай суралцаж байна. Биеийн тамирын  бэлтгэл нь багш нарыг гайхуулав. Бүгд биеийн тамирын хичээлээр онц  авдаг. Залуучууд  Омскод  байхдаа спортын хэд хэдэн төрлөөр цэргийн сургуулийнхаа аврага болжээ.Монголын залуучууд Суворовын цэргийн сургуульд гэртээ байсан шиг байна. Зөвхөн үндэсний хоолоо санаж байна. Монголын залуучууд чөлөөт цагаараа төрөл төрөгсэдтэйгээ уулзах боломжгүй.  Ийм үе мөчид гуниглаж байгаа боловч  хэтийн зорилгоо мартахгүй байна. Тэд цэргийн мэргэжилтэй гэртээ буцаж, цэргийн алба амжилттай хашиж ахих хүсэл мөрөөдөлтэй байна.