Орос улсын болон Бангладешийн  засгийн газруудын хооронд оросын мэргэжилтнүүд Бангладешид анхны АЦС барьж байгуулах гэрээг үзэглэв. Бангладешийн нийслэл Даккад Оросын “Росатом”-ын тэргүүн Сергей Кириенко болон Бангладешийн шинжлэх ухааны болон шинэтгэлийн технологийн сайд Яфеш Осман нар уг баримт бичигт гарын үсэг  зуржээ. Гэрээгээр  Даккагаас 200 км зайтай АЦС- ын хоёр эрчимийн блокийг  барих аж. С.Кириенко мэдэгдэлдээ, оросын технологиор баригдах энэхүү атомын цахилгаан станц нь олон улсын пост-фукусима шаардлагад нийцэх болно гэжээ. Эрчимийн блокууд давхар бүрхэвчтэй, дулаан гаргах идэвхгүй систем болон бусад хамгаалалтын системтэй байх юм.