Иорданий Баруун эргийн холбооны гол сүлжээ болон Газын зурвас мягмар гаригт олон тооны хакеруудын дайралтанд өртжээ.Энэ тухай Британий Би-БИ-Си мэдээлжээ. Дайралтанд Палестины Интернет сүлжээ  өртсөн тухай Палестины үндэсний засаг захиргаа албан ёсоор мэдэгджээ. Хакеруудын дайралт нь мягмар гаригийн өглөө эхэлсэн төдийгүй дэлхийн янз бүрийн булангаас дайрч  байжээ. Уг явдал гарснаас хойш палестины нутаг дэвсгэрийн ихэнх хэсэг Интернетгүй болжээ . Түүнчлэн, харилцаа холбоо тасарчээ. Палестины үндэсний засаг захиргаанаас хакеруудын энэхүү ажиллагаа нь Палестин ЮНЕСКО-гийн гишүүнд элссэнтэй холбоотой байж болох бөгөөд, энэхүү алхмыг АНУ, Израиль улс эрс эсэргүүцэж байсан гэж  мэдэгджээ.