Солонгосын хойгийн байдал нь 11-р сарын 2-нд Санкт-Петербург хотод болох ОХУ-ын ерөнхийлөгч Дмитрий Медведев, Өмнөд Солонгосын ерөнхийлөгч Ли Мен Бак нарын хэлэлцэх асуудлуудын гол сэдэв байх болно. 2007 оны 12-р сараас ерөнхийлөгчийн албан тушаалыг хашиж байгаа өмнөд солонгосын ерөнхийлөгчийн энэ удаагийн айлчлал нь түүний ОХУ-д хийж буй гурав дахь удаагийн  айлчлал юм.Хоёр орны тэргүүн нар  “Орос-Өмнөд Солонгос хэлэлцээний”  хоёр дахь удаагийн чуулганы хаалтын  салбар хуралдаан дээр хамтдаа үг хэлэх юм. Дараа нь хэлэлцээрийн ширээний ард суух болно. Оросын ерөнхийлөгчийн туслах Сергей Приходько мэдэгдэхдээ, ерөнхийлөгч Дмитрий Медведев, Ли Мен Бак нар Солонгосын хойгийг цөмийн зэвсэггүй болгох зургаан талт хэлэлцээрийг яаралтай сэргээх  талаар хэлэлцэнэ гэв. Петербургийн  уулзалт нь зургаан талт хэлэлцээрийг түргэтгэх тодорхой хэлэлцэлд хүргэх нь юу л бол. Гэхдээ Медведев болон Ли Мен Бак нар мэдээж хэрэг энэхүү асуудлыг урагшлуулахын тулд өөр ямар зүйлүүдийг хийж болох  тухай хэлэлцэх болно. Чухлаар тавигдаж буй зүйлүүдийн нэг бол гурван талт төслийн /Орос, Өмнөд Солонгос, БНАСАУ / цаашдын ирээдүйг хэлэлцэх явдал юм. Энд солонгосын төмөр замыг Транссибирийн төмөр замтай холбох тухай яригдаж байгаа бөгөөд  Оросын байгалийн хий, эрчим хүчийг  БНАСАУ-аар дамжуулан  Солонгосын хойгийн өмнөд хэсэгт дамжуулах асуудал юм.  ОХУ-ын ерөнхийлөгч, Өмнөд Солонгосын ерөнхийлөгч нар Каннад нээгдэх “Их-20”-ийн дээд хэмжээний уулзалт дээр яригдах нилээд хэдэн асуудлаар санал солилцоно. Орос- өмнөд-солонгосын яриа, хэлэлцээний дүнд хоёр тал эрчим хүчний салбарт  хамтран ажиллах  баримт бичигт гарын үсэг зурж болзошгүй юм. Кремль  тайлбарлахдаа, Ли Мен Бакийн энэ удаагийн айлчлал Москва, Сеулын худалдаа-эдийн засгийн хэлхээ холбоо идэвхитэй хөгжиж буй үед явагдаж  байгаа тухай онцлон тэмдэглэв. 2010 онд ОХУ-ын эдийн засагт  Өмнөд Солонгосын хөрөнгө оруулалтын 30 гаруй хувиар өссөн бөгөөд 2,6 тэрбум долларт хүрчээ. Энэ жил  хоёр орны худалдааны эргэлт анх удаа  20 тэрбум долларт хүрнэ.