Ерөнхийлөгчийн сонгуулийн урьдчилсан дүнгээр  ялалт байгуулсан Киргизийн Ерөнхий сайд Алмазбек Атамбаев тус улсын нутаг дэвсгэрээс АНУ ын цэргийн бааззыг гаргах нь зүйтэй гэж үзэж байна. “3манас “дахь цэргийн бааз нь манай улсын аюулгүй байдлыг хангаж байна гэж бодохгуй байна “-гэж Атамбаев киргизийн нийслэлд болсон  хэвлэлийн бага хурал дээр мэдэгдэв. Тэрээр тэмдэглэхдээ, 2014 онд АНУ-тай хийсэн гэрээ дууссаны дараа тус баазыг  нийслэлийн “Манас” онгоцны буудлаас  гаргана гэв. Киргиз улс нь Афганистан руу  транзит  ачаа тээвэрлэх иргэний транзит объектыг  Орос улстай хамтран  тээвэрлэж болох юм. “Энд ямар нэгэн улс төрийн утга санаа үгүй. Улсын гол онгоцны буудал дээр нисч ирээд   цэргийн баазыг харах нь төдийлөн сайхан биш юм-гэж Киргизэд болсон ерөнхийлөгчийн сонгуулийн урьдчилсан дүнг зарлах анхны хэвлэлийн бага хурал дээр Атамбаев сэтгүүлчдэд мэдэгдэв. СЕХ ны мэдээлснээр  Атамбаев 63 % санал авчээ.