АНУ ШХАБ ын нарийн бичгийн газарт  хамтын ажиллагааны боломжтой хэлбэрийг хэлэлцэх асуудлаар хандаагүй байна. Энэ тухай ШХАБ ын асуудал эрхэлсэн ОХУ ын ерөнхийлөгчийн тусгай төлөөлөгч  Кирилл Барский  11-р сарын 7 нд Санкт-Петербург хотод болох ШХАБ- ын орнуудын засгийн газрын тэргүүн нарын хуралдааны өмнө  “Интерфаксад” өгсөн ярилцлагадаа   мэдэгджээ. Тэрээр тэмдэглэхдээ “сүүлийн үед АНУ- ын Засаг захиргааны өндөр албан тушаалын хүмүүсийн болон америкийн дипломатуудын мэдэгдэлд байгууллагын үйл ажиллагааны  тухай эерэг саналууд гарч байгаад сэтгэл ханамжтай байна гэв. “ ШХАБ-ын  нөлөө нэмэгдэж буйг, ялангуяа ШХАБ ын орон зайнаас газар зүйн хувьд алслагдсан улс  орнууд гэрчилж байна гэж Барский цохон тэмдэглэв. Оросын “Коммерсант” сонин  үүний өмнө АНУ-ад ШХАБ-ын  яриа, хэлэлцээний статусыг авах хөдөлгөөн эхэлсэн тухай  болон “ албан бус зөвлөгөөн бөгөөд гишүүн орнуудын сэтгэгдлийн цуглуулах ажил  явагдаж байгаа  тухай бичжээ.