НҮБ-ын АЗ Оросын санал болгосон Ливийн асуудлаар  нэг долоо хоногийн дотор  хоёр ч тогтоолыг хүлээн авчээ. НҮБ даваа гаригт ливийн шинэ эрх баригчдыг Муаммар Каддафийн дэглэмийн зэвсгийн өвийг яаралтай устгахыг уриалжээ. АЗ-ийн үзэж буйгаар нэн тэргүүнд зөөврийн их буу-пуужингийн цогцолборыг болон  химийн зэвсгийг  аюулгүй болгох шаардлагатай ажээ. Орос улс Ливид иргэний дайн эхэлсэн үеэс тус улсын зэвсгийн агуулахыг хулгайч, дээрэмдчийн гарт орохоос болон тэдгээрийг гадаад руу гаргахаас сэрэмжилж байсан  юм. Тухайлбал, Муаммар  Каддафийн зэвсгийн агуулахад 20 мянган нэгж зөөврийн их буу-пуужингийн цогцолбор  болон түүний пуужингууд байжээ.  Тэдгээр иж бүрдэлүүдийг  З0 жилийн өмнө худалдан  авсан бөгөөд тэдний үйлчилгээний хугацаа бараг дууссан юм. Гэхдээ тавны нэг нь байлдааны хүчин чадлаа хадгалсан байж болох юм. Түүнчлэн, Ливийн эрх баригчид хуучин дэглэмээс 12 тонн иприт  буюу хорт хийг авч үлдэжээ.  Энэхүү хийг  өнгөрсөн   долоо хоногт илрүүлсэн бөгөөд, тэр даруйд  нь хамгаалалтанд авчээ. Гэхдээ шинэ эрх баригчид түүнийг хэрхэн яахыг мэдэхгүй байна. Тиймээс гадаадын зааварлагчдыг дууджээ. Ямарч л гэсэн зөөврийн их буу-пуужингийн цогцолбор болон химийн зэвсгийг эзлэн авах магадлал өндөр байна. Энэхүү зэвсгийн төрөл нь террорист байгууллагууд, тухайлбал, Аль-Каидагийн гарт орж болох юм гэж ОХУ-ын ШУА-ийн Дорно-дахины судлалын хүрээлэнгийн шинжээч Владимир Исаев хэлээд  «Ливийн байдал таахын аргагуй байна. Түүний хил нээлттэй байна. Энэ зэвсэг байдал тогтвортой бус байгаа  африкийн нилээд хэдэн орны гарт орж мэдэх юм. Ингэхдээ Сомалийн дээрэмчдийн гарт орохыг ч үгүйсгэхгүй. Хамгийн аюултай нь юу гэвэл, тэдгээр нь янз бүрийн террористуудын гарт орж, томоохон халдлага  зохион явуулахад ашиглагдаж болох юм» гэлээ.

    Тухайлбал, Ливид байгаа зөөврийн их буу-пуужингийн цогцолбор нь хэдэн арван иргэний тээврийн онгоц болон нисдэг тэргүүдийг хялбархан устгаж дөнгөх юм. Энэ зэвсгийн тал хэсэг нь аль хэдийн алан хядагчдын гарт орсон байна гэж Владимир Исаев тэмдэглээд «Палестины зарим нэг байгууллагууд Ливээс  янз  бүрийн зэвсэг авч байна гэж Израиль улс мэдэгдэлээ. Газрын зураг дээр Израиль хаана байна, Ливи улс хаана байна гэдгийг хар даа.  Гэсэн хэдий ч  израильчуудын мэдэгдснээр  палестины нилээд хэдэн хэт даврагсад тийм зэвсэгтэй баригджээ» гэлээ.

    Энд НҮБ-аас гаргасан зэвсгийг тус улсаас гаргахыг хориглосон  дэглэмийг эрс зөрчсөн нь харагдаж байна. Харин энэ нь бүс нутагт  тогтовортой бус байдал бий болгоход нөлөөлж байна. Ийм явдлыг гаргуулахгүйн тулд, тухайлбал, Ливи нь зөвхөн хил залгаа улс орнуудтай харилцан ажиллагаатай байгаад зогсохгүй, НҮБ-аас ч туслалцаа авах ёстой юм. Оросын санаачилсан тогтоолыг НҮБ-ын АЗ хүлээн авах тэр үед, ОХУ-ын байнгын төлөөлөгч Виталий Чуркин Мароккод Ливийн зэвсгийг тараахгүй байх талаар асуудлыг хэлэлцэж байв.НҮБ-ын АЗ дээр тогтоолыг бүрэн дүүрэн баталлаа.  Орос улс олон улсын хамтын нийгэмлэгийн болон алан хядагчидтай тэмцэх бүтцийг бүс нутгийн хувьд нилээд шинэлэг  болох  Ливийн талаас аюулгүй байдалд заналхийлж буйд   анхааруулж чадлаа.   Муаммар Каддафийн   үед ийм зүйл гарч байгаагүй юм. Гэхдээ юутай ч гэсэн, ливийн цэргийн хямралын шатлал дор “Нэгдсэн хамгаалагч” НАТО-гийн ажиллагаа дууслаа. Байдал улс төрийн урсгалд шилжин орж, НҮБ-ын үүрэг  дахин чухал болж байна.