Түрк улсад 10-р сарын 27-29-ны өдрүүдэд болж өнгөрсөн  Евразийн дэлхийн соёл,байгалийн өвийн  хотуудын бага хурал дээр Буриад улсын нийслэл Улаан-Үд хот түүхийн сэргээн засварлалтын төслөө өргөн барьсан юм. Нийслэлийн ойролцоох археологийн түүхэн дурсгалын  “Хүннүгийн Сужа хотын” зэрэгцээ “Хүнүгийн хотхон” бий болох аж. Дорнод Сибирийн  нутагт орших Буриад улс нь алдарт Байгаль нуур болон Орос улсын өмнөд хилийн дунд оршдог бөгөөд энэхүү нутгийг Хүннүгийн омгуудын эх орон гэж нэрлэдэг юм. Чухамдаа энэ л нутгаас  хүчирхэг нүүдэлчид баруунтай дайтахаар хөдөлсөн бөгөөд IV  зууны хоёрдугаар хагаст Евразийг эзлэн авч, харин V  зуунд Римийн гүрнийг эрхшээлдээ авахыг оролдож байжээ.  Хүннүгүүдийг зэрлэг амьтад, зандалчид гэж тэр үед    нэрлэж байв. Жинхэндээ тэд гайхамшигтай давтагдашгүй соёл иргэшлийг бий болгож, тив дэлхийн ихэнх ард түмний гарал үүсэлд нөлөөлсөн юм. Баруун Сибирь,  Төв Ази, Зүүн Европ, Кавказын   ард түмнүүдийн соёлд одоог хүртэл хүнүгийн  эртний соёлын зарим нэгэн зүйлсээс ажиглагддаг байна. Жишээ нь: Унгарт, хүннүгийн соёлыг судладаг нийгэмлэг байдаг бөгөөд тэд унгарууд бусад олон ард түмний нэгэн адил өөрийн ургийн бичгийг эртний хүннүүгээс үүдэлтэй гэж үздэг байна.

     Буриад улсын нутаг дэвсгэр дээр  хүннүгийн үеийн түүх соёлын зуу гаруй дурсгалт газрууд байдаг.  Хүннүгийн үеийн гайхамшигтай дурсгал болох зэвсэг, морины тоног, ахуйн хэрэглээний эд зүйлс, хүрлээр хийсэн хосгүй бүтээл: төмөр тогоо,  торон бүс, бүсний  арал зэрэг байдаг байна. Одоогийн археологийн дурсгал болох энэхүү “ Хүннүгийн Сужа хот “ эрт  цагт хэрхэн оршиж байсныг Олон улсын хүннүгийн сангийн ерөнхийлөгч Олег Булутов ярихдаа «Манай эрнээс гурван зуун жилийн өмнө Хүннүгийн эхний улс байгуулагдаж,  энд  цэргийн бүрэлдэхүүнүүдийг бий болгон, байрлуулах Хүннүгийн  цайз-хот байжээ.  Тэнд хамгийн шилдэг дархачуудыг авчирч, зэвсэг хийж байжээ.  Тийшээ хүмүүс олноороо ирж, тэнд бараа солилцоо хийж байв. Жинхэн цэргийн бааз” гэлээ. Домогт өгүүлснээр хот урвагчдаас болж эзлэгдэн, сөнөжээ-гэж шинжээч үргэлжлүүлэн ярьж байна. Малталтын ажиллагааны дүнгээр бол тухайн үед амьдарч байсан хүмүүс зугтаж амжаагүй юм. Харин энэ хотод ирж  байгаа зөнч болон бөөнүүд энэ хотод маш их цус урссан бөгөөд хотыг шатаасан гэж үздэг аж.  Энэхүү хот нь дөрөв,таван зуун жил оршин тогтнож байгаад манай эрнээс нэг,хоёр зуун жилийн өмнө сүйрчээ.

   ”Хүннүгийн хотын” сэргээн засварлах төслөөр эртний цайзыг тухайн үеийн дүр төрхөөр нь сэргээн байгуулахаар зорьж байгаа төдийгүй тэнд хүмүүс ч амьдрах юм.Энд зэвсгийн, арьс ширний, дархачуудын газрууд байх бөгөөд нүүдэлчдийн амьдралыг гэрийн амьтнангүй төсөөлөхийн аргагуй учир, морь, мал ч байх юм.  Тэрч бүү хэл алдартай хоточ банхар хүртэл байх аж. Олег Булутов хүнүгийн үед хоточ ноход хүний үнэнч нөхөр төдийгүй хамгаалагч, хүүхдийн асрагч байсан гэж байна. Хүннүгийн үед нас барсан хүнийг нохойных нь хамт   оршуулдаг байсан байна гэж түүхч ярьж байна. «Бид эрт дээр үеийн дайнч нохойны үүлдрийг сэргээж чадсан.  Энэ бол буриад-монголын буюу хүннүгийн үеийн нохой. Тэдгээр нь нохой судлаачдын үзэж буйгаар дундад-азийн болон кавказ овчаркны элэнц хуланц бөгөөд гарал үүслээрээ хүннүгийнхний баруун руу дайтахаар явах үед тархасан нь нотлогдсон юм. Бид хүннүгийн үеийн булшны археологийн олдворуудаас олдсон зүйлсийг харьцуулж үзсэн юм. Тухайлбал, эртний нохойны гавлын яс одоогийн бидний сэргээсэн нохойны гавлын ястай заалтуудаараа яг цав нийлж байна» гэж Олег Булутов онцолж байна.

    Нөгөөтэйгүүр хүннү гүрэн тэр чигээрээ барууныг эзлэн авахаар зорьсон юм бишээ.  Тэдгээрийн зарим хэсэг нь Байгаль нуурын эргээр, монголоос ирсэн омгуудтай амьдарч байсан нь  буриад үндэстэнг төрүүлжээ. Дашрамд хэлэхэд, энэ тухай буриадын өөрийн нэрлэснээр хүннү гэдэг нь хүн, ард түмэн гэсэн үг ажээ.  “Хүннүгийн хотхон” төсөл нь бол Олег Булутовын үзэж буйгаар  цагаа олсон бөгөөд түүхэнд өөрийн түүхэн ач холбогдолтой болох нь дамжиггүй юм.