Палестин ЮНЕСКО-гийн бүрэн эрхт гишүүн боллоо.Парисд болсон  энэ байгууллагын Ерөнхий бага хурлын ихэнх төлөөлөгчид  өөрийн эгнээнд энэхүү автономыг элсүүлэхээр саналаа өгчээ. 14 улс эсрэг саналыг өгсөн бөгөөд тэдгээрийн дунд АНУ, Израиль улс орсон юм.  Даваа гаригт болж өнгөрсөн үйл явдлыг   НҮБ -ын Ерөнхий Ассамблей дээр Палестиныг дэлхийн хамтын нийгэмлэгийн бүрэн эрхт гишүүнээр элсүүлэх  тухай асуудлыг хэлэлцүүлэх бэлтгэл ажил болсон гэж хэлж болно.  Палестинчуудын хувьд энэ нь юуны түрүүнд сэтгэл санааны ялалт байлаа. ОХУ-д суугаа Палестины автономын Элчин сайд Фаед Мустафа цохон тэмдэглэхдээ ЮНЕСКО-д гишүүнээр элсэх нь НҮБ-д гишүүнээр элсэхийн нэгэн адил, палестинчуудын хувьд Израильтай энхийн яриа, хэлэлцээ хийх  хувилбар гэж үзэхгүй байна гэж мэдэгджээ. Энэ тухай Орос улс нэг бус удаа мэдэгдэж байсан бөгөөд, учир иймээс ЮНЕСКО-д Палестиныг элсүүлэхийн төлөө саналаа өгсөн юм.   ГХЯ-ны дэд тэргүүн, Оросын төлөөлөгч Геннадий Гатиловын мэдэгдснээр Орос улсад Палестин улсыг хүлээн зөвшөөрөхөд ямар нэгэн  асуудал үгүй бөгөөд, харин ЮНЕСКО-д гишүүнээр элсүүлэх мэдэгдэлийг хэлэлцэхдээ ямар нэгэн байдлаар улс төржүүлэлгүй, худал хуурмаг зүйлгүй хэлэлцэхийг хүссэн билээ. «Палестины төлөөлөгчид НҮБ-ын болон олон улсын   бусад  бүтцүүд Израильтай шийдвэрлэх хэлэлцээрийг амжилтанд хүргэхийн тулд хийгдээгүй гэдэгт бүрэн итгэлтэй байна. Энэ бол зарчмын үе. Яагаад гэвэл зөвхөн яриа хэлэлцээрийн  дүнд л  Израильтай болон бусад бүс нутгийн улс орнуудтай аюулгүй зэрэгцэн орших бүрэн чадавхитай, бүрэн бүтэн нутаг дэвсгэртэй Палестин улс орших болно» гэж Геннадий Гатилов мэдэгдэв.

    Палестины ЮНЕСКО-д  гишүүнээр элсэн орохын өмнө АНУ, Израиль тус байгууллагын гишүүдийг сүрдүүлэхээр оролдож байв. ЮНЕСКО-г санхүүжүүлэхээ зогсооно гэж Вашингтон мэдэгдэхдээ байв. Энэ нь тус байгууллагын санхүүжилтийн 22 хувь гэсэн үг л дээ. Гэтэл энэ сүрдүүлэг ч  нөлөөлж чадсангүй. Санал хураалтын дүнг зарласны дараа  АНУ-ын Төрийн Департамент ЮНЕСКО-д санхүүгийн дэмжлэг үзүүлэхээ зогсоосон тухайгаа мэдэгдэж байв. АНУ, Израиль улс Палестины тусгаар тогтнолыг ямар нэгэн байдлаар хүлээн зөвшөөрөх нь яриа хэлэлцээрт сөрөг нөлөө үзүлнэ гэдэг байр суурь дээр хатуу зогсож байна. Гэтэл  Вашингтон, Тель-Авив  хоёр яриа хэлэлцээрийн явц зогсонги байдалд ороод хагас жил гаруй  өнгөрснийг яагаад ч юм бэ ярихгүй л байна. Чухамдаа энэхүү байдал нь Израилийн эзлэн авсан газруудад идэвхитэй суурьшилт явуулж, 1967 оны хилийн зурваст эргэн очихоос татгалзаж буйд байгаа юм. Энэхүү асуудал нь  палестинчуудын олон улсын хамтын нийгэмлэгт хандаж НҮБ-д гишүүнээр элсэх хүсэлт гаргахад хүргэсэн юм.  Ингэхдээ Палестины удирдлагад байгаа хүмүүс энэ  бүхэн нь бүс нутагт ямар нэгэн өөрчлөлт авчирна гэдэгт  үл итгэж байна гэж дорно дахин судлаач, профессор Георгий Мирский тэмдэглээд «Ингэснээрээ Палестин оноо авч,  цаашид ямар нэгэн юм хийх боломжтой  болно гэвэл, төөрөгдөл юм.  Хэрвээ тэр ЮНЕСКО-д хандаагүй байсан ч  тэр шүү. Гэхдээ энэ бүхэн нь дотооддоо, палестины ард түмний хувьд ёс суртахууны ач холбогдолтой юм» гэлээ . Мэдээж хэрэг, палестинчуудын олон улсын байгуулагад орж  ирэх  нь  яриа, хэлэлцээрийн хамт зэрэгцэн явах ёстой юм. Палестинчууд болон тэдний хүсэл тэмүүллийг дэмжих аваас  Вашингтоны хуучирхаг аргаар заналхийлж, сүрдүүлэх нь одоо цагт явуургүй юм.