БНАСАУ-ын  цөмийн зэвсгийн асуудлаархи яриа хэлэлцээрийн Өмнөд Солонгосын төлөөлөгчдийн тэргүүн  Им Сон Нам БНХАУ-д мягмар гаригт хүрэлцэн ирэв.Тэрээр Бээжинд хятадын хамтран зүтгэгчдийн хамт Хойд Солонгосыг аль болохоор  яриа хэлэлцээрийн ширээнд түргэн буцах боломжийн алхмуудыг болон цөмийн хөтөлбөрөөс татгалзахыг  хэлэлцэх аж.  Хоёр өдрийн айлчлалын явцад Өмнөд Солонгосын төлөөлөгч Хятадын ажил хэрэг нэгт  У Давэйтэй цөмийн аюулгүй байдлын асуудлаар уулзалт хийнэ гэж өмнөд солонгосын ХМХ-үүд мэдээлжээ. Албан ёсны эх сурвалжийн мэдээлснээр тэр хоёр БНАСАУ, АНУ Женевт хийсэн хоёр талын хэлэлцээрийн дүнг хэлэлцэх аж. Өнгөрсөн долоо хоногт тэрхүү хэлэлцээр хойд солонгосын тал цөмийн зэвсгийг “зургаагийн“ хүрээнд шийдвэрлүүлэхээр  өгсөн аман амлалтаар өндөрлөсөн юм.