Гадаад орнуудад орос хэлээр нэвтрүүлэг явуулдаг байгууллагууд болон “Оросын дуу хоолой” радио компаниас зохион байгуулсан   Олон улсын их хурал дээр гадаад орнуудад орос хэлээр нэвтрүүлэг явуулахад тулгарч буй бэрхшээлүүдийг хэлэлцэнэ. Москва хотноо Орос улсаас хилийн чандад орос хэлээр ярьж, бичдэг дэлхийн  60 гаруй орны ХМХ-ийн  төлөөлөгчид   хүнд нөхцлөөс хамтын хүчээр гарах аргыг боловсруулахаар хуран цугларчээ. Орос хэл үндэстэн хоорондын харилцаанд гайхамшигтай хэрэгсэл болдог бөгөөд орчин цагийн харилцан ойлгоцол болон  хамтын ажиллагаанд  үйлчилж буй хүчин зүйл юм гэж ОХУ ын ГХЯ-ны тэргүүн Сергей Лавров Олон улсын их хурал дээр хэлсэн үгэндээ цохон тэмдэглэв.

   Өнөөдөр гадаад нэвтрүүлэг эрхлэгчдийн өмнө тавигдаж буй гол асуудлуудын нэг бол өөр хоорондоо харилцан ажиллагааг эмхлэн, хурдан хувьсаж буй технологийн энэхүү  цаг үед сонирхол татахуйц болох явдал юм. Энэ нь зөвхөн орос хэлийг төрөлх хэлээ гэж үздэг хүмүүст хамааралтайгаар зогсохгүй  гэж “Оросын дуу хоолойн” радиогийн тэргүүн Андрей Быстрицкий нэмж хэлээд "Орос хэлээр нэвтрүүлэг явуулдаг радиостанцуудыг зөвхөн  орос угсаатай  хүмүүс сонсдог төдийгүй орос хэлтэй бүх хүмүүс хүлээн авч сонсдог юм. Тиймээс харилцан ойлголцлын хүрээг байгаа хэрхэн ойлгож буйгийн  тухай  болон хамтарсан төслүүдийн тухай, одоогийн  төлөвлөсөн  ажиллагааны тухай болон хамтран хийх ажлуудын тухайд ярих нь зүйтэй юм" гэлээ.

0    Гэсэн хэдий ч хамгийн гол асуудал бол орос хэл дээр гардаг  ХМХ-үүдийн өмнө тавигдаж буй Пушкин, Достоевскийн хэлийг сурталчлахад оршиж буй юм. Орос улсын хилийн чандад 300 гаруй радиостанц орос хэлээр нэвтрүүлэг явуулж байна. Харин орос хэвлэлийг  дэлхийн 80 гаруй оронд 300 сая хүн уншиж  байна