Хятад улс сансрын нисэгчгүй “Шэньчжоу-8” хөлөг  хөөргөв. Энэ хөлөг “Чанчжэн-2 F “ пуужин зөөгчийн туслалцаатайгаар БНХАУ-ын баруун-хойд хэсэгт орших  Цзюцюань  сансрын буудлаас  хөөрчээ.  Сансрын хөлөг нисэгчгүй горимоор 11-р сарын сүүл хүртэл нислэг хийх бөгөөд 9-р сард хөөргөсөн “Тяньгун-1” сансрын модультай  тойрог замд автоматаар  залгагдах бөгөөд энэ явдал нь  БНХАУ-ын түүхэнд анхных болох юм. “Тянгун -1” сансрын хирцээ нь  хятадын сансрын ирээдүйн нүүр царай бөгөөд 2020 онд сансрын  тойрог замд гарах юм. Тэр хэсэгт сансрын нисгэгчид 20 хоног ажиллаж амьдрах  төхөөрөмж байрлуулсан юм.