ОХУ, БНХАУ  ШХАБ-ыг өргөтгөх ажиллагааг түргэвчлэн  Энэтхэг, Пакистан улсыг гишүүнээр элсүүлэх бодолтой байна. Энэ тухай ОХУ-ын ГХЯ-ны дэд сайд Алексей Бородавкин,  БНХАУ-ын ГХЯ дэд тэргүүн Чэн Гопин нарын  хийсэн  зөвлөлдөх уулзалтын  дүнгийн талаар   ОХУ-ын ГХЯ  мэдэгдэв. Түүнчлэн, Оросын болон Хятадын дипломатууд ШХАБ-ын эгнээнд Афганистан улсыг ажиглагчаар  элсүүлэхийн  төлөө буйгаа мэдэгдэж байв. Москва, Бээжин  нь Түрк улсад ШХАБ-ын яриа, хэлэлцээний түншийн статус олгохыг дэмжиж байна гэж баримт бичигт өгүүлжээ. Москвад болсон уулзалт дээр  Бородавкин болон Чэн Гопин нар 11-р сарын 7-нд Санкт-Петербург хотод ШХАБ-ын орнуудын засгийн газрын тэргүүнүүдийн  уулзалт болон 2012 оны зун Хятад улсад болох ШХАБ-ын орнуудын тэргүүн нарын  уулзалтаар хэлэлцэх асуудлуудыг боловсронгуй болгох үүднээс ОХУ болон БНХАУ байр суурийг зохицуулан хэлэлцэв. Талууд ОХУ, БНХАУ ШХАБ-ын бүс нутагт аюулгүй болон тогтвортой байдлыг хангах асуудлаар үр ашигтай  харилцан ажиллахад  бэлэн буйгаа харууллаа. Түүнчлэн, ШХАБ-ын дипломатчид эдийн засгийн хамтын ажиллагаа болон тус байгууллагын хүрээнд  цаашид хүмүүнлэгийн хэлхээ холбоог үргэлжлүүлэн  эрчимжүүлэхэд бэлэн байгаагаа илэрхийлэв.