Өнөөдөр буюу 10-р сарын 31-нд Оросын Калининград хотноо төрсөн хүү дэлхийн 7 тэрбумдэх оршин суугч болов. НҮБ-аас тус хотыг сонгож авсан нь тохиолдлын  хэрэг бишээ. Энэ байгууллага дэлхийн хүн амын тухай илтгэлээ энд сонирхуулж танилцуулна. Мэдээжээр ийм азтай оршин суугчийг  сонгож авахад хэцүү юм. Дэлхийд нэг минут дутам хүүхэд төрдөг. Иймээс НҮБ  тэмдэглэлт үйл явдал болох эдрийг урьдчилан товлосон байна. Тухайлбал 1999 онд Боснийн нийслэл Сараево хотноо төрсөн хүү  дэлхийн хүн амын тоог 6 тэрбумд хүргэсэн гэж зарлан тунхагласан билээ. Тэр үеэс хойш дэлхийн хүн амын тоо 1 тэрбумээр өсөн нэмэгдсэн байна. Энэ нь обьектив үйл явц гэж Хүн ам зүйн судлалын хүрээлэнгийн захирал Игорь Белобородов  тэмдэглэн хэлээд «1 тэрбум бол энгийн хүний ухамсарын үүднээс маш их тоо  юм. Харин гариг дэлхийн хүрээнд «далайд нэмсэн ганц дусал» билээ. 70-ад онд сонирохолтой тооцоо хийжээ. Дэлхийн хүн амын туйлын  тоо  60 квадриллион болно. Энэ нь 16 тэгтэй тоо юм.Мэдээжээр ийм тоо хэмжээнд хүрэх яагаа ч үгүй» гэлээ.

   Эдүгээ цөөнгүй асуудал хүн ам зүйчдийн сэтгэлийг түгшүүлж байна. Европын байдал түгшүүртэй боллоо. 800 жилийн дараа европын хэд хэдэн улсын хүн ам үгүй болохыг тооцоо харуулав. Хүүхэд төрөлт эдгээр улсад эрс буурч, хүн амын бүр 42 хувь нь хүн амыг  нөхөхгүй байгаа газар нутагт оршин суудаг. Харин Энэтхэг, Хятад хоёр улс хүн амын тоо хэмжээгээр нэг ёсны дээд хэмжээнд хүрсэн. Африк тивд хүн амын өсөлт хамгийн өндөр хурдацтай байна. Дэлхийн хүн ам ХХ1 зууныг дуустал  10 тэрбумээс давж болзошгүй гэж мэргэжилтнүүд үзэж байна. Дэлхийн оршин суугчид нөөцөөр хэр хангагдсан бэ гэсэн асуудал тулгарсан гэж Эдийн засгийн дээд сургуулийн Хүн ам зүйн хүрээлэнгийн орлогч захирал Сергей Захаров хэлээд «Нөөц баялгийн тухайд гэвэл бүр одоо ч дэлхийн хүн амын тоо хэтэрсэн байна. Юу гэвэл хүмүүс өлбөрч, өвчилж нас барж байна. Эрчим хүч, усны нөөцийг шаардаж буй орчин цагийн технологи, аж үйлдвэр, янз бүрийн бараа таваарын үйлдвэрлэл бидний хэрэгцээний салшгүй нэг хэсэг болсон. Иймээс хүн амын оновчтой тоо хэмжээ гэгч бидний хэрэгцээ, хүсэлтийн талаар харьцангүй тоо» гэв.

     Калининградад төрсөн хүү  Николаевынханы  гуравдах хүүхэд юм. Эмч нарын хэлснээр хүү эрүүл энх 3 кг гаруй жинтэй 50 см өндөр байна. Эцэг эх нь Пётр гэдэг нэр хүүдээ өгчээ. Дэлхийн 7 тэрбумдэх оршин суугч төрсөн  гэж гариг дэлхийн хүн амын тухай НҮБ-ын илтгэл тавих үеэр албан ёсоор зарлаж мэдээлэх юм, Николаевынханы ба дэлхийн амьдралд  тэмдэглэлтэй үйл явдал болсныг албан ёсоор батлах баримт бичгийг хүүгийн эцэг эхэд гардуулна.  

Гэрэл зураг