Олон улсын эвсэл Ливи улсад цэргийн ажиллагаагаа зогсоож байна. Гэвч тус улсын шинэ эрх баригчид НАТО-гийн цэргийг  гаргахыг хүсэхгүй байна. Өнөөдөр «Нэгдсэн хамгаалагч» хэмээн нэрлэсэн НАТО-гийн ажиллагаа Ливид зогсох ёстой. Эвсэл НҮБ-ын АЗ-ийн 1973 тоот тогтоолоор  олгосон мандатыг бүдүүлгээр зөрчсөн гэж ОХУ-ын ГХЯ мэдэгдэв. «Ийм хэрэг явдлыг давтуулахгүй  байх нь  нийтийн ашиг сонирхолд нийцэж байна» гэж ГХ-ийн дэд сайд Александр Грушко онцлов. НАТО-гийн бүх ажиллагааг олон улсын эрх зүйн хэм хэмжээнд нийцүүлэхийг Орос улс шаардаж байна. Москва ливийн сургамжийг  НҮБ-ын АЗ,  Орос улс-НАТО-гийн зөвлөлд хэлэлцэх бодолтой байна. Их Британи, Франц, АНУ, Канад, Бельги, Итали, Испани, Дани, Норвеги улсууд  яг 7 сарын өмнө Ливи улсад тэнгисийн ба агаарын ажиллагаа явуулж эхлэсэн юм. Цэргийн ажиллагаа дайсан дэглэмийг  дарахад чиглэгдсэн Муаммар Каддафигийн хүчний ажиллагааг няцаах зорилгтой  байв. Гэвч эвслийн хүчин Ливид 42 жил эрх барьж байсан хурандааг огцруулах гэсэн босогчдод цэргийн дэмжлэг  үзүүлэв.

     Үнэн чанартаа эвслийн хүч Ливийн ирээдүйг сонгох эрх өөртөө ногдуулсан юм. Иймээс Орос улс цэргийн ажиллагааг зогсоохыг Каддафийг хөнөөсний дараа санаачлав. НҮБ-ын АЗ  Орос Их Британи хоёр улсаас санал болгосон тогтоолыг сайшаагаад оросын санаачилгыг санал нэгтэй дэмжлээ. Харин Ливийн шинэ эрх баригчид улс оронд нь цэргээ үлдээх хүсэлт НАТО-гийн эвсэлд тавьжээ. Тэд төвийн засаг захиргаанд захирагдахгүй босогчдын маш олон отрядаас эмээж байна гэж Стратегийн магадлан шинжлэх хүрээлэнгийн ерөнхийлеөгч  Александр Коновалов  хэлээд «Эдүгээ НАТО-гийн гол зорилт Ливи улсаас гарч, бүлэг омог хоорондын мөргөлдөөнээс  холдоход оршино. Мэдээжээр НАТО Шилжилтийн үндэсний зөвлөлд цаашид туслана. Гэвч Шилжилтийн үндэсний зөвлөл эв нэгдэлтэй байж, сонгуулийг зохион явуулах түр засгийн газрыг эмхлэн байгуулах нь эргэлзээтэй. Иймээс Ливид үлдэх нь тус улсад болох хэрэг явдлын хариуцлагыг өөртөө ногдуулах хэрэг болно. Харин тус улсад нааштай үйл явдал болохгүй нь тодорхой зүйл. Иймээс НАТО эндээс аль болох түргэн явах зорилттой байна» гэв.

     Олонхи үндэстэн ястан, омог  нефть болон хүмүүнлэгийн тусламжийг хуваарьлах, хулгайлсан зэр зэвсэгт хяналт тавихийн төлөө тэмцэнэ гэж Стратегийн магадлан шинжлэх хүрээлэнгийн шинжээч Сергей Демиденко үзэж байна. Улс төрийн үр нөлөө, нефть, зэвсэг, хүнсний бүтээгдэхүүний төлөө  тэмцэл эхлэсэн цагт өрнөдийнхөн ямар нэг тодорхой төлөвлөгөөг  санал болгож чадахгүй.Босогчдын  хамгийн дайчин хэсэг-лалын  хүчин цэргийн ялалтыг ашиглаж болзошгүй. Дашрамд хэлэхэд эвслийн хүчин цэргийн ажиллагааныхаа явцад  эдгээр этгээдэд тулгуурласан билээ. Каддафи болон түүний талыг баримтлагчдыг олноор нь олзлож,эрүүдэж хөнөөсөн хэрэг явдал НАТО лалын энэ хүчинтэй хамсаж сүлбэлдснийг тусган харуулав. Лалын хэт даврагсадын цэргийн   санаархал гаарах тусам  эвслийн ливийн ажиллагаанд гүйцэтгэсэн үүрэг улам эргэлзээтэй болно. Хэрэв НАТО  хуурай замын цэргийг бэлтгэх болон  холбоо, агаарын тагнуулын хэрэгслийг ажиллуулахад туславал эд бүхэн лалын хүчний  хяналтад шилжиж болзошгүй.