Сөрөг Үндэсний зөвлөлтэй холбоотой асуудлуудыг авч үзэж хэлэлцэхгүй. Тэгэх нь цаг алдсан хэрэг болно гэж Сирийн ерөнхийлөгч Башар Асад мэдэгдлээ. Өнөөдөр британийн «Дейли телеграф» сонин энэ тухай мэдээлжээ. Сирийн ерөнхийлөгчийн хэлснээр бол Үндэсний зөвлөл гадаадаас хөрөнгө мөнгө  авч байгаа болохоор өөрийг нь эсэргүүцэж байна. Сирийн эсрэг олон улсын цэргийн ажиллагаа явуулвал бүс нутгийн байдал хяналтаас гарч мэднэ гэж Башар Асад ахин анхаарууллаа.