Төрийн тэргүүний сонгуулиас хойш улс орны байдлыг тогтворгүй болгож мэдэх угтвар нөхцөл үгүй гэж Кыргызстаны хууль сахиулах байгууллага үзэж байгааг өнөөдөр Бишкекэд тус улсын Дотоод хэргийн дэд сайд Бактыбек Алымбеков мэдэгдлээ. Түүний хэлснээр бол иргэд санал хураалтад идэвхтэй оролцож, ухамсартай сонголт хийснийг улс төрчид хүлээн зөвшөөрөх ёстой. 10-р сарын 30-нд санал хураасан өдөр ямар нэг ноцтой мөргөлдөөн гарсангүй.Сонгуулийн явцад илэрсэн зөрчлийг  одоо шалгаж  байна гэж Дотоод хэргийн дэд сайд мэдээлэв. Кыргызстаны өнөөгийн ерөнхий сайд Алмазбек Атамбаев ерөнхийлөгчийн сонгуулийн дүнгээр түрүүлж байна гэж урьдчилан мэдээлжээ.