Ливид «улс төрийн хоосон орон зайг» бий болгохоос сэрэмжлэхийн тулд парламентын сонгуулийг аль болох түргэн зохион явуулах хэрэгтэй гэж түр засгийн газрын тэргүүн Махмуд Жибриль мэдэгдлээ. Санал хураалтыг найман сар хүлээх хэрэггуй гэж тэрээр үзэж байна. Муамар Каддафигийн дэглэмийг түлхэн унагааснаас хойшхи анхны сонгууль  найман сарын дараа болно гэж  Ливийн шинэ эрх баригчид  үүний өмнө 10-р сард амласан билээ. Жибрилийн хэлснээр бол ийм олон сарын завсар тун аюултай. Түүнээс гадна Ливийн шинэ эрх баригчид Шилжилтийн үндэсний зөвлөлийн бүрэлдэхүүнд  цэргийн дарга нар ба эмэгтэйчүүд, залуучуудын төлөөлөгчдийг оруулж гишүүдийн тоог хоёр дахин нэмэгдүүлэх төлөвлөгөөтэй байна гэж тэрээр мэдээлэв. Зөвлөл бүрэлдэхүүний нь өргөжүүлсний дараа 120 гишүүнтэй болох юм.