Европ дэх ПДХ системээ ОХУ-ын эсрэг онилон чиглүүлэхгүй гэсэн хууль ёсны баталгаа өгөхөөс өрнөдийн орнууд татгалзсан учир ОХУ, НАТО-гийн хоорондын эл асуудлаар хийж буй хэлэлцээ мухардмал байдалд орсон гэж ГХ-ийн дэд сайд Александр Грушко РИА Новости агентлагад мэдэгдлээ.Эдүгээ ахиц дэвшил гарах шинжгүй байна гэж дипломат ажилтан хэлэв. Гэсэн ч тохиролцох зорилгоор хүчин чармайлт гаргах хэрэгтэй гэж тэрээр онцлосон байна. Москва эсэргүүцсэн ч АНУ, НАТО эвсэл ПДХ зэвсэг, барилга байгууламжаа Европт байрлуулсаар байна. Тус системийг өөрий нь эсрэг онилон чиглүүлэхгүй гэсэн баталгаа олгохыг Орос улс шаардсаар байна.