Япон улс валютынхаа ханшийг бууруулах зорилгоор арга хэмжээг цаашид ч авна гэж сангийн сайд Зюн Азуми мэдэгдлээ. Өнөөдөр  Японы засгийн газар ба Төв банкнаас иенийн урьд өмнө үзэгдээгүй өндөр ханшийг буурулахаар валютын зах зээлд зохих арга хэмжээ авсан байна.Япон улс иенийн ханш оновчой түвшинд хүртэл   зах зээлд  валют гаргана гэж сангийн сайд онцлов. Зюн Азуми их  хэмжээний ямар валют зах зээлд гаргаж байгааг дурдахаас татгалзав. Өнөө өглөө долларын ханш Номхон далайн бүс нутгийн зах зээлд  эрс  буурч, 75,32 иентэй тэнцлээ. Урьд нь Япон  3-р сарын 11-ний  гамшгийн дараа болон энэ оны 8-р сард валютын зах зээлд их хэмжээний валют гаргажээ.