Хятадын «Шэньжоу-8» сансрын хөлөг бүхий «Их аян-2F» зөөгч пуужинг 11-р сарын 1-нд хөөргөнө. Синьхуа агентлагийн мэдээлснээр сансрын хөлөг Өвөр Монголын өөртөө засах орон дахь Зюцюань сансрын хөлгийн буудлаас хөөрөх юм. Тэр нисэгчгүйгээр 11-р сарыг дуустал нисч, БНХАУ-ын түүхэнд анх удаа тойрог замд «Тяньгун-1» модультай автоматаар залгагдана. Тойрог замын «Тяньгун-1» модуль бол 2020 оноос хойш тойрог замд гаргах хятадын ирээдүйн сансрын станцын  загвар билээ.