Тайландын засгийн газар  үерт нэрвэгдсэн барилга байгууламжуудыг сэргээн босгох ба үерээс хамгаалах системийг байгуулахад 900 тэрбум бат (30 тэрбум орчим доллар) хайж байна гэж өнөөдөр тайландын «The Nation» сонин мэдээллээ. «Засгийн газрын тэргүүн Сайд нарын танхимын зарим гишүүний тусгай хуралдаан дээр хоёр үеийн сэргэн босгох ажил хийх санал дэвшүүлсэн» гэж эрчим хүчний сайд Пичай Наритхапхан мэдээлсэн байна. Нэг жил үргэлжлэх эхний үед усанд автсан аж үйлдвэрийн бүсийг бүрэн сэргээнэ. «Шинэ Тайланд» хэмээн нэрлэсэн 2 дахь үед улс орны усны аж ахуйн системийг бүрэн өөрчлөн байгуулах юм. Голын ус энэ долоо хоногийн сүүлээр татрана гэж засгийн газар найдаж байна.

Гэрэл зураг