Дэлхийн 7 тэрбумдэх иргэн 10-р сарын 31-нд Калининград хотноо төрөв. НҮБ-ын хүн амын сан болон Оросын статистикийн албаны шийдвэрээр  дэлхийн 7 тэрбумдэх иргэнийн сертификатыг  2011 оны 10-р сарын 31-нд төрсөн анхны хүүхдэд гардуулах болсон.10-р сарын 31-нд төрсөн  3 кг 600 грамм жинтэй хүү  ийм азтан болжээ. Ээжид нь мөн сертификатыг гардуулсан байна. Хүүхдийг бүртгэх үеэр  орон сууц авах баримт бичиг эх эцэгт нь гардуулах юм. 6 тэрбумдэх хүүхэд Боснийн Сараево хотноо төрсөн тухай НҮБ-аас 1999 онд зарлан мэлээлсэн билээ.  

Гэрэл зураг