Орос улс инновацийн санхүүжүүлэлтийн талаар дэлхийн эхний арван орны нэг болсон гэж ОХУ-ын Ерөнхийлөгч Дмтрий Медведев «Сколково» Москвагийн бизнес-сургуульд залуу инженер, эрдэмтэн, зохион бүтээгчидтэй уулзахдаа мэдэгдэв. Инновацийн цоо шинэ боловсруулалтыг амжилттай бизнес-төсөл болгож хувиргах төвийг эндээс холгуй байгуулах юм. Ирэх онд оросын эдийн засгийг шинэтгэхэд 1 триллион рубль гаргажээ. Сүүлийн хоёр жилд эрдэм шинжилгээний ба туршин зохион бүтээх ажилд улсаас оруулсан хөр өнгө хоёр дахин нэмэгдсэн гэж Дмитрий Медведев мэдэгдээд: «Сүүлийн жилүүдэд бид энэ зорилгоор төрийн зардлыг нэлээд нэмэгдүүлж, судалгаа боловсруулалтад чиглүүлэх хөрөнгийн хэмжээгээр дэлхийд 8-р байр эзлэж, Их Британи, Франц зэрэг хөгжингүй орнуудтай тэнцэж, Итали Канад хоёр улсаас түрүүлсэн нь сайн байна» гэв. Сүүлийн жилүүдэд Орос улсад тулгуур, хавсрага ШУ-ны санхүүжүүлэлт өсөн нэмэгдэж, залуу эрдэмтдэд зориулсан  грант, дэлхийд нэр цуутай эрдэмтэдийг оросын их сургуулиудад ажиллулахад туслах супер грант гэгчийн хөтөлбөрийг хэрэгжүүлж байна. Одоо байгуулж буй «Сколково» инновацийн төвд их найдвар тавьж байна гэж Дмитрий Медведев тэмдэглээд: « Төвийг байгуулахын хамт хүүль зуйн тусгай нөхцөлийг боловсруулж, нормативын үндэс сүүрийг бий болгосон. Энэ нь маш чухал юм. Онцгой дэглэмийг байгуулалгуй өнөөдер ярьж байгаа салбаруудыг хөгжүүлж чадахгүй. Захиргааны саад тотгорыг аль болохоор багасгаж, татварын онцгой дэглэм тогтоосон. Дэлхийн томоохон корпорацууд мөн олон улсын төслийг хэрэгжүүлэхэд оролцож байна. Өрсөлдөөний үүр амьсгалыг бий болгох зорилгоор тэдгээрийг урисан юм. Siemens, CISCO, Microsoft, Intel, Nokia зэрэг лут том компаниудын тухай   өгүүлж байна. Туунчлэн тэргүүлэх эрдэм шинжилгээний төв, их сургуулиуд энэ ажилд оролцож байна» гэв.

   Инновацид оруулах хувийн хөрөнгө нэмэгдэхгүй байгааг Дмитрий Медведев тэмдэглэв. Харамсалтай нь хувийн бизнес шинэ технологид хөрөнгө оруулахад   бэлэн биш байна гэж Оросын ШУА-ийн Уфагийн эрдэм шинжилгээний төвийн Биологийн хүрээлэнгийн эрдэм шинжилгээний ажилтан Лилия Анисомова тэмдэглэв. Тэр үүнтэй холбогдуулан өөрийн жишээг дурдав. Анисимова хөдөө аж ахуйн эргэлтэд байгаа газрын хөрсийг цэвэрлэх нянг бур 8 жилийн турш үргүүлж байна. «Нян-биологийн шинэ бэлдмэл газрын хөрсөн дээрх хорт нийлэгийг устгаж байна. Бэлдмэлийг хөрсөнд нэвтрүүлвэл  хорт нийлэгийг устгаад өөрснөөс өнөж байна. Газрын хөрс цэвэр болж, экологийн бүтэгдэхүүн ургуулах боломж бий болно» гэж Лилия Анисимова хэллээ. Энэ боовсруулалтыг Мексик болон европын хэд хэдэн улсад хэрэглэж байна. Гэвч оросын фермерууд экологийн цэвэр технологийг хэрэглэхгүй байна гэж Лилия Анисимова харамсан хэллээ. Тэр ерөнхийлөгчийн идэж байгаа ногооныг экологийн талаар шалгаж, Твиттерт нь дэлгэрэнгүй тайланг байрлуулахыг санал болгов. «Тэгсний дараа фермерууд  цэвэр  эрүүл бутээгчдэхүүн ургуулах нь чухлыг ойлгож, бидний ажилд анхаарлаа хандуулж болзошгуй « гэж тэр тэмдэглэн хэллээ. Дмитрий Медведев  хандлагаа өөрчилж, инновацийг илүү идэвхтэй ашиглахыг бизнест уриалав. Инноваци аж амьдралыг илүү сайн сайхан болгож байна гэж ОХУ-ын Ерөнхийлөгч тэмдэглэжээ.