НУБ-ын АЗ Ливийн агаарын орон зайг хориотой бус болгох тогтоолыг хүчингүй болгох шийдвэр санал нэгтэй гаргав. Орос улсаас энэ баримт бичгийг хэлэлцүүлэхээр оруулсан юм. НАТО-гийн цэргийн ажиллагааг 10-р сарын 31-нд ливийн цагаар 23 цаг 59 минүтэд зогсоохоор шийдвэрлэснийг Брюссель ч батлав. Гэвч Ливид иргэний дайн хурцдана гэж шинжээчид үзэж байна. Ливийн омгуудын нөлөөний бусийн төлөөөөр хоорондын тэмцэл ийнхүү гутрангуй таамаглалын үндэс болсон юм. «Галзуу хурандаагийн»  амьдралын зам ливийн элсэн цөлд төгссөн гэж Ливийн шинэ эрх баригчид албан ёсоор мэдээлэв. Өөр мэдээ баримтаас харахад Муаммар Каддафи болон түүний хүүгийн цогцосыг чандарлажээ. Ямар байсан ч Үндэсний шилжилтийн зөвлөл оршуулгын ул мөрийг далдлахыг аль байдгаараа оролдсон байна.

  Ливийн удирдагчийн амьдралын сүүлчийн үе мечийн тухай энэ долоо хоногт мэдээлсээр байв. Үндэсний шилжилтийн зөвлөлийн  түүнийг олзлосон цөөнгүй дайчин баривчилж хөнөөсөн уйл явцын зураг авчээ. Ялагч ард олон гэгч дарангуйлагчаа хэрхэн зодон жанчиж, доромжилж, хөнөөж байгааг тусгасан дурс бичлэг, гэрэл зургуудыг дэлхийн нийт олонд үзүүлэв.  Хэдхэн өдрийн өмнө нөгөөтөх ард олон гэгч дэлхийн нийт олонтой хамт алагдсан Каддафигийн ялзарч байгаа цогцосыг үзэхээр ээлжлэн зогсчээ. Мөн цогцосын дэргэд зургаа авахуулахыг хүссэн хүн олон байв. Ийм хэрэг явдал хаана хэдийд болсоныг дурдая. Ливи улс, 2001 оны 10-р сар, «Нэгдсэн хамгаалагч» гэсэн НАТО-гийн ажиллагааны төгсгөл… Юу хамгаалсан бэ?Мэдээжээр хүнийг эрхийг хамгаалжээ.

   Каддафигийн үхлийн нөхцөл шалтгааныг олон улсын хэмжээнд мөрдөн байцааж тогтоох гэсэн Москвагийн байр сүүрийг ОХУ-ын ГХЯ-ны тэргүүн Сергей Лавров мэдээлэв. Амь үрэгдсэн хурандаагийн төрөл төрөгсэд ч мөрдөн байцаах, шуун таслах ажиллагаа явуулахыг шаардаж байна. «Аль-Жазира» араб дундын телевизийн сувгаар лхагва гаригт мэдээлснээр тэд Олон улсын эр үүгийн шүүхэнд хандан НАТО-гийн эсрэг зарга мэдүүлэх бодолтой байна. Емгөөлөгч Марсель Секаллийн хэлснээр бол Ливийн огцруулсан дарангуйлагчийн талынханы машины цуваанд НАТО-гийн нисэх хүчин халдсаны улмаас Каддафи амь үрэгдсэн юм. Эвслийн Ливид хэрэгжүүлж байгаа мандат энгийн байд цохилт өгөхийг зөвшөөрөхгүй байна. Ийм ажиллагааг цэргийн давшилт хэмээн узэж болно.

  Каддафийг хөнөөхийг сонирхохгүй байсан гэж Ливийн шинэ эрх баригчид яаралтай мэдэгдлээ. Үндэсний шилжилтийн зөвлөлийн төлөөлөгчдийн хэлснээр бол хурандаа олон нүүцыг задлаж чадах байсан. Гэвч тэд баашлаж байна. Олонхи нь ливийн удирдагчийн шадар байгаад Үндэсний шилжилтийн зөвлөлийн талд орсон юм. Каддафигийн хэрэг шуун тасласан цагт  ливийн шинэ ардчилсан үзэлтэн гэгчид бас хохирох байсан юм. Хурандаагийн  Саиф аль-Ислам хүү  олон улсын шүүхэнд сайн дураараа очих тухай  мэдээллийг Ундэсний шилжилтийн зөвлөл хэрхэн хүлээж авсан нь тэмдэглүүштэй. Энэ нь цаг хожих гэсэн зальт ажиллагаа гэж Ливийн эрх баригчид тэр даруй мэдэгдэв. Саиф аль-Ислам, Каддафигийн тагнуулын албаны дарга асан Абдулла ас-Сенуси нар Олон улсын эр үүгийн шүүхэнд сайн дураараа очих бодолтой байна гэж пүрэв гаригт мэдээлжээ.Тэд онгоц олгож, Тунис буюу Алжиррыг зууч болгох  хүсэлт тавьсан юм.

  Каддафигийн гэр бүлийн гишууд зарга мэдүүлсний тухайд гэвэлэнэ арга хэмжээ  хэтийн төлөвгүй хэмээн Оросын цэргийн улс төр судлаачдын холбооны даргын нэг Василий Белозёров үзэж байна.Тэрээр хэлэхдээ: «Шуухийн шийдвэр нэг л талыг баримтлана. Шийдвэр их гүрэн улсууд, НАТО болон одоо Ливид эрх барьж байгаа засгийн  газрын эсрэг огт чиглэгдэхгүй. Үүний шалтгаан ил тод байна. Ливийн эсрэг ажиллагаа ч хүүль ёсны үүднээс эргэлзээтэй байна. Гэсэн ч дэлхийн хамтын нийгэмлэг үүнийг тоомсорлсонгүй. Дэлхийн хамгийн хүчирхэг цэрэг-улс төрийн эвсэл улс төрийн нэлээд тогтвортой дэглэмийг түлхэн унагахаар шийдвэрлэсэн цагт хэний хэргийг шүүхэнд шилжүүлэх вэ» гэв.

Гэвч НАТО-гийн эсрэг зарга мэдүүлэх нь тодорхой үр дүнд хүрнэ гэж Оросын ШУА-ийн Дорно дахины судлалын хүрээлэнгийн шинжээч Борис Долгов узэж байна: «Мөн уриалга Каддафийг хөнөөсөн хэрэг явдал, баримтуудыг тодруулна. Төөнчлэн Ливид ажиллагаа явуулсан НАТО-гийн хүчин иргэний дайны явцад тэмцэлдэн сөргөлдөж байсан нэгэн булгийн талд орсонд дэлхийн олон нийтийн анхаарлыг хандуулна» гэж Борис Долгов хэллээ. Ливид явулсан ажиллагааны ерөнхий байдал ч сүүлийн долоо хоногт тодров. НАТО-гийн хүчнээс гадна Ливийн ойр хавийн хөрш орнуудын цэрэг ч байлдааны ажиллагаанд босогчдын талд байлдсан нь  илэрэв. Тухайлбал Катарын олон зүүн цэргийн албан хаагч Үндэсний шижилтийн зөвлөлийн дайчдын эгнээнд байлдажээ. Катар дайнд ямар ашиг сонирхолтой байсан нь энэ долоо хоногийн шувтаргаар тодров. Ливид хамтрасан ажиллагаа явуулах олон үндэсний шинэ эвслийг байгуулах тухай баасан гаригт Доход зарлан мэдээлэв. Катарын армийн ерөнхий командлагч хошууч генерал Хамад бин Али аль-Аттыйягийн  мэдээлснээр шинэ байгууллагыг «Ливийг дэмжих анд нөхзөдийн эвсэл» гэж нэрлэжээ. Чухамхуу Катар т үүнийг тэрг үлнэ. Одоо Триполи нисэх онгоцгүй болсон. Катарын нисэх хүчин л агаарын зайг нь хамгаална гэж генерал «ОДХ» радиод өгсөн ярилцлагдаа тэмдэглэжээ.

 Дашрамд хэлэхэд «Нэгдсэн хамгаалагч» ажиллагаа дуусснаар НАТО  зайлж холдохгүй. Ундэсний шилжилтийн зөвлөлээс ирээдүйд Ливид гүйцэтгэх үүрэг эвсэлд ногдуулж мэднэ гэж АНУ-ын Төрийн департамент АЗ-еес тогтоол гаргахын өмнө мэдэгдсэн билээ. Ийм мэдэгдэл бухнийг тодруулж байна гэж Василий Белозёров хэлээд: « Ливид болсон бүх хэрэг явдал нефтьтэй холбоотой. Ливийн дэглэм тогтвортой байсан. Ямар учраас Каддафи гэнэт бусдаас муу муухай болсон бэ? Нөөцийн төлөө тэмцэл хурцдсан нөхцөлд Ливийг гартаа авах шаардлага гарсан учир тэгсэн юм. Одоо тус улсын нутаг дэвсгэрт хяналт  тавих хэрэгтэй. Энэ зорилгоор Ливи улс буюу түүний дэргэд НАТО-гийн анги нэгтгэл, бааз буюу өөр дэд бутцийг байгуулна» гэв. Ливийн шинэ эрх баригчид улс орныхоо байдлыг тогтворжуулж чадахгуй гэж мэргэжилтнүүд узэж байна. Үндэсний шилжилтийн зөвлөл эв нэгдэлтэй биш хийгээд янз бурийн омог булгийн төлөөлөгчид сөргөлдөж байна. Эдүүгээ залуу босогчид ноцтой аюул учруулж мэднэ. Шинэ эрх баригчдад тэдний үйлчилгээ шаардагдахгүй болсон. Каддафигийн дэглэмийн зэр зэвсгийг хулгайлаж байгаа нь Ливийн байдлыг даамжруулна. Эдгээр зэвсгийг хөрш зэргэлдээ орнуудад тархаахаас сэрэмжлэхийг Триполид уриалсан тогтоолын төслийг авч үзэх санал Москвагаас НУБ-ын АЗ-д тавьсан байна.

 НАТО-гийн Ерөнхий нарийн бичгийн дарга Андерс Фог Расмуссен «Нэгдсэн хамгаалагч» ажиллагааг баасан гаригт дүгнэв. Ажиллагаа гялалзсан амжилт олсон гэж тэрээр үзэж байна. Тэр ч байтугай эвсэл» Ливийн энгийн хун амыг хамгаалах, тус улсын агаарын орон зайг хориотой бус болгох, зэр зэвсгийг нийл үүлэхийг хориглох мандатыг нарийн чанд даган мөрдсөн байна.» Харин НАТО-гийн дэргэдэх ОХУ-ын төлөөлөгчдийн газрын тэргүүн ийм үнэлгээг эрс эсэргүүйцэж байна. Дмитрий Рогозины хэлснээр бол эвсэл НУБ-ын тогтоолыг «маш чөлөөтэй тайлбарлаж дур зоргын ажиллагаа явуулсан» Эвсэл үнэн чанартаа Ливийн ирээдүйг сонгох эрх өөртдөө ногдуулав. Эцэст дарангуйлагч дэглэм гэгч болон лалын радикал үзэлтнүүдийн  аль нэгий нь  сонгох болсон. Ливид явуулсан эвслийн цэргийн ажллагааны уршигт гарцаагуй  дүн шинжилгээ хийнэ. Орос улс-НАТО зэвлэлийн 12-р сарын 8-нд болох ээлжит уулзалтаар  сургамжийг авч үзэх юм.