Шувтарч байгаа энэ долоо хоногт хоёр явдал эдийн засгийн хүрээнд боллоо. Еврогийн буст багтадаг орнуудын удирдагчид хямралтай тэмцэх төлөвлөгөөг эцэст батлав. Эхлээд энэ явдал  хөрөнгө оруулагчдыг урамшуулав. Дараа нь саналуудад хийсэн дүн шинжилгээ шинжээчид ба зах зээлийн этгээдуудийг эргэлзэхэд хүргэв. Орос улс  Дэлхийн худалдааны байгууллагад элсэх үйл ажиллагааны төгсгөлийн үед шилжсэн нь 2 дахь явдал болсон юм.

   Еврогийн бусийн байдлыг тогтворжуулах цогц арга хэмжээг уялдуулан зохицуулахад бараг 2 жилийн хугацаа, 14 дээд хэмжээний уулзалт шаардагдав. Байдал тодорхой бус болсон учир дэлхийн зах зээлүүд олон тэрбум евро алдсан юм. Хямралтай тэмцэх төлөвл өгөөг G20-ны 11-р сард болох хуралдаанаас наана батлахгүй гэж өөдрөг үзэлтэй зутгэлтнүүд ч үзсэн билээ. Гэвч 10-р сарын 27-нд  талууд Грекийн өрийн бараг тэн хагас-100 тэрбум орчим еврог зарлага болгож, төчнөөн хөрөнгийн зээл тус улсад олгож, европын 90 гаруй банкны хөрөнгө нэмж,Европын санхуугийн тогтворжуулах сангийг 1 триллион доллар хүртэл нэмэгдүүлэхээр тохиролцов. Цаг алдвал байдал эрс даамжрана гэдгийг дээд хэмжээний уулзалтад оролцогчид ойлгосон учир суулчийн уулзалт нь ийм үр дүнд хүрсэн гэж оросын эдийн засагч Дмитрий Тратас хэлээд: «Мухардмал байдалд орсон болохоор еврогийн бусийн орнуудын удирдагчид ямар нэг шийдвэр гаргах ёстой байсан. Энэ үйл явц Ромын Папын сонгуулийг санууллаа.Тэд шийдвэр гаргатал  хуралдааны танхимаас гарахгүй зарчмыг баримтласан бололтой. 12 цаг хуралдаж эцэст шийдвэр гаргасан» гэв.

    Европын орнуудын удирдагчдын шийдвэрийн үр дүнд хөрөнгийн зах зээл хаа сайгуй өсөн нэмэгдлээ. Гэвч удахгүй эрс өөрчлөлт гарч мэднэ хэмээн Дмитрий Тратас үзэж байна. Төсвийн алдагдал ба еврогийн бусийн зарим улсын асар их хэмжээний өр зэрэг томоохон асуудлыг шийдвэрлээгүй. Грекийн өрийн асуудлыг ийнхуу зохицуулсан нь аймшигт  уршигтай болж магадгүй гэж шинжээч Дмитрий Тратас хэлээд: «ЕХ Грекийн өрийн нэг хэсгийг зарлага болгосноороо нэг ёсны аюултай үлгэрчлэх жишээг бий болгосон. Грекийн өрийг хэсэгчлэн зарлага болгосон нөхцөлд их хэмжээний өртэй Итали,Португали,Испани, Ирланди улсууд өөрсдий нь талаар бас тийм арга хэмжээ авахыг шаардаж болзошгүй. Гэвч ЕХ-д эдгээр улсын өрийг хэсэгчлэн зарлага болгоход хүрэлцээтэй хэмжээний хөрөнгө үгүй» гэв.

   Грекийн өрийн асуудлыг хувийн банкуудын тусламжтайгаар шийдвэрлэсэн. Тэдгээр өөр сонголт хийх аргагүй болсон. Грекийн төрийн өр ДНБ-ний 120 хувь хүртэл багасах ёстой. Гэвч хэд хэдэн жилийн дараа ахин 200 хувьд ойртоно гэж эдийн засагчид үзэж байна. Грекийн эдийн засгийн өсөлтийн бүх нөөц боломж шавхагдаж дууссан байна. Харин зээлийн хүүгийн төлбөр нэмэгдэнэ. Мөн Европын санхуугийн тогтворжуулах сангийн талаар гаргасан шийдвэр маргаан үүсгэв. Түүний хөрөнгөөр  Итали Испани улсуудыг ёс төдий дэмжиж, банкуудын хөрөнгийг нэмэгдүүлнэ.Гэвч 1 триллион нэмэлт ч эдгээр зорилтыг биелүүлэхэд хүрэлцэхгүй байх. Тэр тусмаа энэ санд одоогоор хөрөнгө үгүй гэж Дмитрий Тратос тэмдэглээд: « ЕХ-ны гишуун бух улс дөнгөж 200 тэрбум еврог төрийн баталгаатай болгосон. Чухам хэн мөнгө өгөх вэ гэсэн  зүй ёсны асуудал тулгарлаа. Грекийн өрийн нэг хэсгийг зарлага болгосноос хойш хувийн хөрөнгө оруулагчид мөн санд хөрөнгөө чиглуулэхгүй. Тэгвэл хөрөнгө гаднаас олохыг арга буюу оролдох юм. Асар их хэмжээний алтвалютын нөөцтэй Хятад улсыг үйл явцад оролцуулвал зохино» гэв.

   Европын санхуугийн тогтворжуулах сангийн тэргүүн Клаус Реглинг БНХАУ-ын удирдагчидтай баасан гаригт зөвлөлдэв. Талууд Хятад улсаас 100 тэрбум евро гаргана гэсэн цуу яриаг няцаагаад хэлэлцээ үргэлжилж байгааг мэдэгдэв. Нөгөө талаас Бээжин одоо 500 тэрбум еврогийн европын облигацитай. БНХАУ Европын санхуугийн тогтворжуулах санд хөрөнгө оруулахаар шийдвэрлэвэл  хөнгөлөлт олгож, тухайлбал европын эдийн засагт өөрийг нь оролцуулах боломж олгохыг шаардана.

   Тус санд хөрөнгө оруулахыг Хятадаас гадна БРИКС булгийн өөр гишуудэд санал болгожээ. ОХУ-ын Ерөнхийлөгчийн  туслах Аркадий Дворкович  «ОДХ» радиод жич ярилцлага өгөхдөө Орос улс мөн хувилбарыг авч үзэхэд бэлэн байна  гэж мэдэгдэв. Гэвч тогтворжуулах үйл явцад оролцох асуудлыг байгууллагын гишүүн бусад улстай уялдуулан зохицуулах хэрэгтэй гэж тэрээр онцлоод: « Бид юуны туруунд Олон улсын валютын сангаар дамжуулан тогтворжуулах үйл явцад оролцоход бэлэн байна.Бид одоо ч тэгж байна. Шаардлага гарвал хүчин чармайлтаа зузаатгана. Үүний хамт манай орноос ОУВС-д оруулах хөрөнгө нэмэгдэхийн зэрэгцээ ОУВС-д хүвь хэмжээг ахин хуваарьлаж, эрчимтэй хөгжиж байгаа орнуудын уургийг нэмэгдүүлэх ёстой» гэв.

  ОХУ-ыг Дэлхийн худалдааны байгууллагад элс үүлэх  асуудлаархи хэлэлцээнд ахиц дэвшил гарсан нь  Оросын эдийн засгийн хөгжлийн хүрээнд чухал явдал болсон юм. Энэ долоо хоногт тус байгууллагын гиш үүн 60 орноос  Орос улсыг  элс үүлэхийг эсэрг үүцэж байгаа цорын ганц улс Гурж  найр тавив Гурж улс европын туншуудийнхээ шахалтаар  Абхази, Емнед Осетийн хил орчмын худалдааг хянан шалгах  асуудлаар Москватой байгуулах хэлэлцээрийн хувилбарыг олгов. Энэ асуудал Тбилисийн эсэргүүцэл төрүүлсэн билээ. Хэрэв  мөн санал зөрчилгүй байвал Москва энэ оны 12-р сард төгсгөлийн хэлэлцээний дүнгээр Дэлхийн худалдааны байгууллагад элсэнэ гэж шинжээчид үзэж байна. Харин Гурж улс хэлэлцээг тасалдуулахаар шийдвэрлвэл сонирхогч бусад талууд тэгэхгүй байхад Гурж улсыг  итгүүлж мэднэ гэж санхуугийн ажилтан Валерий Пивень хэлээд: « Орос улсыг элсүүлнэ. ЕХ-ны орнууд энэ талаар зарчимт шийдвэр гаргасан. Орос улс найр тавих хувилбарыг хүлээн зөвшөрөхгүй байсан ч Гуржэд эдгээр улсаас шахалт үзүүлнэ. Орос биш Гурж улсаас л найр тавьна гэж бодож байна» гэв.

   Дэлхийн худалдааны байгууллагад  элсэх нь ашигтай. Манай орны ДНБ-ний  дундаж чадавхи 3-5 хувиар өсөн нэмэгдэх юм. Гэвч Орос улс ДХБ-д  яаралгүй элсвэл зохино гэж олон зүтгэлтэн үзэж байна. Ийм санал ор үндэсгүй гэж Валерий Пивень хэлээд: «Энэ нь янз бурийн секторт өөрөөрөөр нөлөөлөх юм. Гэвч хэлэлцээний явцад янз бурийн хөнгөлөлтийг агуулсан  улс хоорондын багц хэлэлцээрийг батласан юм.Орос  улс эдийн засгийнхаа бүх салбарыг хамгаалсан учир аюул учрахгуй. Тэгэхдээ Орос улс гадаадын зах зээлд тэртэй тэргүй гаргаж байгаа хими, төмөлөгийн компаниудынхаа экспортоор ашиг олох төлөвлөгөөтэй байна» гэв Энэ долоо хоногт гаргасан шийдвэрүүд дэлхийн эдийн засгийн байдлыг бага зэрэг тодорхой болгов. Хөрөнгө оруулагчид европын хямралыг зохицуулах үйл явцыг ажиглахдаа АНУ,БНХАУ-д тулгарсан асуудлуудыг умартсан шиг байна. Гэвч Вашингтон ажилгүйдэл гаарах асуудлыг шийдвэрлэж чадахгүй байгаа хийгээд өсөлтийн хурдац саатсан явдал Бээжингийг тугшуулж байна. Ирэх долоо хоногт эдгээр хүчин зуйл л хөрөнгө оруулагчдын санаа бодолд нөлөөлнө гэж шинжээчид таамаглав.