Оросын рубль бол санхуугийн эрсдэл нь еврогээс бага тогтвортой ханштай валют юм гэж ОХУ-ын дэд ерөнхий сайд Игорь Шувалов оросын телевизийн сувагт ярилцлага өгөхдөө  хэллээ. Рублийн ханш бага зэрэг хэлбэлзэх нь нефть хийн үнэ өөрчлөгдэх явдалтай холбоотой гэж тэрээр тэмдэглэв. Үдэсний валютын ханш өнөөдөр суларвал маргааш нь  бэхжинэ гэж Шувалов итгэж байна. Нефтийн үнэ эрс хямдрасан нөхцөлд ч рубль дампуурахгуй. Учир нь эрх баригчид тодорхой төлөвлөгөөтэй байна гэж тэрээр мэдээллээ. Улс орны удирдлагаас нөөцийн санг ашигласнаар төсвийн зардал багасахгүй гэж дэд ерөнхий сайд Игорь Шувалов тэмдэглэн хэллээ.