Ливийн огцоруулсан удирдагч Муаммар Каддафигийн төрөлхи Сирт хотноо  олон хүний шарилуудыг овоолсон газрыг  илрүүлэв. 50 гаруй хүний шарилыг нэгэн байшингаас олсон байна. Тэднийг хүчээр хөнөөснийг шарх сорви нь харуулж байгааг шинжээчид тэмдэглэв. Каддафигийн талыг баримтлагчдын шарилуудыг олсон гэж үзэж байна. Эдгээр нь гол төлөв эмэгтэй хүүхдүүдийн шарил билээ. Үүний өмнө хүний эрхийг хамгаалах байгууллагын ажилтнууд  бас ийм нэгэн газрыг Сиртэд олжээ. 267 хүний цогцс нэгэн зочид буудалд байжээ. Олонхий нь ойроос буудан хөнөөснийг тогтоов. Шинэ засгийн газрын  талынхан Каддафийг сүүлчийн үе мөч хүртэл дэмжсэн этгээдүүдийг ийнхүү хөнөөсөн байх. Шинэ засгийн газрын цэрэг НАТО-гийн дэмжлэгээр Сирт хотыг дайрсан үеэр Каддафийг алсан юм.