Израиль болон Газын зурвас дахь зэвсэгт булэгүүд орон нутгийн цагаар өглөөний 6 цагаас  гал зогсоохоор тохиролцов. Египет улс ийм шийдвэр гаргахад зуучлав. Сүүлий өдрүүдэд хил орчмын мөргөлдөөний уршгаар арваад хүн амь үрэгджээ. Олонхи нь «Лалын жихад»  хөдөлгөөний дайчин жигуурийн хэт даврагсад юм. Израилийн нисэх хүчин тэдний сургуулилах лагерийг буудав. Израилийн Ашкелон хотод  нэгэн хүнийг пуужингаар хөнөөжээ. Манай орон Палестинтай сөргөлдөж, түгшүүртэй байдлыг  даамжруулах гээгүй. Гэвч Тель Авив Газын зурвасаас буудахын хариуд зохих арга хэмжээ авна гэж Израилийн ГХЯ-ны тэргүүн Авигдор Либерман хэллээ.