НУБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Пан Ги Мун сирийн асуудлаар ахин мэдэгдэл хийж, өчигдөр сирийн Хомс, Хама мужуудад энгийн олон арван оршин сүүгчийн амь насыг бүрэлгэснийг буруушаав. Түүний хэлснээр бол эсэргүүцлийн тэмцэл хөдөлгөөн  үргэлжилж буй долоон сарын дотор 3 мянга гаруй хүн хэлмэгдэсэн юм. Сирийн ард түмний  өөрчлөлт гаргах урианы хариуд хүч хэрэглэх ажиллагаа биш шинэтгэл явуулах хэрэгтэй гэж Ерөнхий нарийн бичгийн дарга үзэж байна гэж өчигдөр НУБ-ын төв байранд дэлгэрүүлсэн мэдэгдэлд өгүүлжээ.